Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Бусад наадмууд » Цагдаагийнхан дэлхийн аваргаас 20 алтан медальтай ирлээ

GD Star Rating
loading...

элхийн цагдаа, галын байгууллагуудын спортын аварга шалгаруулах их наадам өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 5 хүртэл АНУ-ын Виржини мужийн Нью-Йорк хотод болсон юм. Дэлхийн 86 орны цагдаа, галын байгууллагын 16500 тамирчин 69 төрөлд өрсөлджээ. Манай цагдаагийн байгууллагын 14 тамирчин жүдо, буудлага, бокс, каратэ, мотоспорт, хүчний гурван төрлөөр оролцсон байна.

Манай баг тамирчид энэ наадмаас 20 алт, найман мөнгө, гурван хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг олон улсын тавцанд мандуулаад иржээ. Энэ талаар багийн ахлагч, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дарга, хурандаа Д.Батмөнх “Манай баг тамирчид энэ наадамд 18 төрөлд оролцох боломж байсан. Гэхдээ бид амжилт гаргана гэсэн зургаан төрөлд оролцсон.

Буудлагын урт бууны хэвтээ 50 м-ийн 60 сумны төрөлд манай тамирчин дэслэгч О.Энхсайхан, ахлагч Б.Бишрэл нар 587 оноо авсан. Мотоспортын төрөлд оролцсон Э.Халиунболд хамгийн сүүлд явж байсан тамирчин тойргоо гүйцээж дуусаагүй байхад нь гүйцэж түрүүлсэн гээд олон амжилт үзүүллээ” гэв.

GD Star Rating
loading...
Цагдаагийнхан дэлхийн аваргаас 20 алтан медальтай ирлээ, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: