Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Триатлон » Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо

GD Star Rating
loading...

Азийн триатлоны АШТ есдүгээр сарын 22-25-нд Тайванийн Илань хотноо болж, 17 орны 140 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөний дунд Монголын триатлоны холбооны дэд ерөнхийлөгч О.Ноожоор ахлуулсан гурван тамирчин оролцсон юм. Хөвгүүдийн уралдаанд Н.Тэмүүлэн 41 тамирчнаас 36 дугаар байрт хурдалсан бол элитийн ангилалд спортын дэд мастер Ч.Гансүх, залуучуудаас Н.Оргил нарын дугуй эвдэрч, замаа дуусгаж чадаагүй аж.

Мөн үеэр болсон Азийн триатлоны холбооны чуулганаар ирэх дөрвөн жил удирдан ажиллах багаа бүрдүүлэхэд Техникийн хорооны гишүүнээр Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын II зэргийн шүүгч Б.Цагаанбаатар сонгогджээ. Түүнчлэн 2012 оны Азийн АШТ-ийг дөрөвдүгээр сарын 6-8-нд Японы Татеямад зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

GD Star Rating
loading...
Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Төрөө says:

    Цагаанаа ахдаа баяр хүргэе

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: