Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Боруссия Дортмунд, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Дортмунд бүдэрлээ (Аваргуудын лиг F хэсэг)

GD Star Rating
loading...

Германы аварга Боруссиа Дортмунд аваргуудын лигийн ээлжит шалгалтанд бүдэрлээ. Тэд Францын Олимпик Марсельд  3:0 –ээр хожигдов. Ингэснээр энэ улиралд тэдэнд нүүрлээд буй хямралын цуурай улам тод  нүргэлэх болов.

Бундеслигийн аварга  идвэхтэй эхэлсэн ч гоолын боломж гаргаж чадсангүй. Дортмунд довтолж, харин Марсель хамгаалж, сөрөг довтлох боломжыг анаж байлаа. Андре Айю (20)   Дортмундын хаалганд эхний бөмбөгийг оруулсанаар зочидын хор шарыг улам хөдөлгөв. Дортмунд бүх хүчээ Марселийн талбайн хэсэгт төвлөрүүлж дайралтуудыг ээлж дарааллан хийж байлаа. Гэвч хаалгач Стив Манданда өөрийн бүх ур чадвараа гарган хаасаар байв. Хоёрдугаар үед Дортмундын довтолгооны давалгаа Марселийн даланг сэтлэхээр хүчтэй цохиж байв. Марио Гөтце, Кагава мөн Левандовский өөр хэн ч бай Марселийн хаалганд гоол оруулах хувьгүй аж. Харин  Марсель Дортмундтай тоглох эвээ аль хэдийнээ олжээ. Дортмундын үлдээсэн хоосон орон зай тэдэнд сөрөг довтлох сайхан нээлттэй талбар болж байв. Ингээд Марселийн Реми (62)   дахин нэг гоол оруулж хар шаруудыг улам хүнд байдалд оруулав. Энэ гоолоос тун удалгүй Себастьян Келийн алдаанаас 11метрийн торгуулийн цохилтоор Андре Айю (69)    хоёрдахь гоолоо оруулж Дортмундыг нокаутанд оруулав. Дортмундын хамгаалалт дөрвөн том алдаа гаргасны гурав нь гоол болсон юм. Дортмундын залуу тоглогчдад том тэмцээний туршлага болоод аз үнэхээр дутлаа. Ийнхүү Дортмунд нэг тэнцээтэй F  хэсгийн хүснэгтийн гуравт бичигдэж байна.

МАРСЕЛЬ – БОРУССИЯ Д – 3:0 (1:0)
 Андре Айю, 20 (1:0). Реми, 62 (2:0). Андре Айю, 69-с пенальти (3:0).
Марсель Боруссия Д
 Стив Манданда  Роман Вайденфеллер
 Сесар Аспиликуэта  Невен Суботич
 Николя Нкулу  Матс Хуммельс
 Жереми Морель  Лукаш Пищек
 Сулейман Диавара  Марсель Шмельцер
 Алу Диарра  Себастьян Кель
 Лучо Гонсалес (73)  Марио Гөтце
 Шарль Каборе  Кевин Гросскройц (63)
 Матье Вальбуэна  Свен Бендер
 Лоик Реми (71)  Роберт Левандовски (72)
 Андре Айю (89)  Синдзи Кагава (63)
Сэлгээ
 Жордан Айю, 71  Якуб Блащиковски, 63
 Морган Амальфитано, 73  Иван Перисич, 63
 Жан-Филипп Сабо, 89  Лукас Барриос, 72
                                                                                              Шар хуудас
 Жереми Морель, 60  Матс Хуммельс, 58
 Жордан Айю, 79  
 Жордан Айю, 90+3 (2 ш.у)  

 

 F ХЭСЭГ

АРСЕНАЛ (Лондон, Англи), МАРСЕЛЬ (Франц),
ОЛИМПИАКОС (Пирей, Грек), БОРУССИЯ (Дортмунд, Герман).
# Баг ТТ Х Т Хж +/- О
1   МАРСЕЛЬ 2 2 0 0 4-0 6
2   АРСЕНАЛ 2 1 1 0 3-2 4
3   БОРУССИЯ Д 2 0 1 1 1-4 1
4   ОЛИМПИАКОС 2 0 0 2 1-3 0

 

GD Star Rating
loading...
Дортмунд бүдэрлээ (Аваргуудын лиг F хэсэг), 8.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. storm says:

    Дортмунд aldaa bolgon goal haramsaltai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: