loading...
Спортын сэтгэл зүй болон түүний өвчний талаар манайхан хэр мэдэх билээ? Тэгвэл дэлхий дахинд Burn out-Syndrom буюу мэргэжлийн стресс хэмээх энэ өвчин спортынхонд айдас дагуулсаар байгаа юм. Ингээд Burn out-Syndrom-ийн тухай товч толилуулахыг оролдлоо.
Аливаа хүн ядарч сульдах , биеийн зовиур ихсэх, ямарваа нэгэн зүйлд донтох, үл итгэх зэрэг бие махбодын болоод сэтгэл санааны хямралтай болох нь Burn out-Syndrom-ийн гол шинж тэмдэгүүд юм. Энгийнээр бол хэт ачаалалаар биеэ албадсанаас үүдэж хямралд ордог гэсэн үг . Энэ өвчний эхлэл ярвигтай бөгөөд олон үе шатыг дамжина. Энэхүү үйл явц нь байнгын хэт их ачаалалаас үүдэлтэй. Бас хүний амьдралын гол утга учираас илүүтэй мэргэжил , үзэл бодол, зорилго нь хамгийн чухалд тооцогдсоноор эхэлдэг. Энэ бүх үзэл санаа даамжирсаар тухайн хүний ажлын хэт ачаалал болон амралт хоорондоо зөрчилдөх үндэс суурийг тавьж өгнө. Нэгэнт зөрчил үүссэн бол үүнийг зохицуулагч тэнцвэр алдагдахад хүрдэг. Үүнээс улбаалж хүн хямралын тойрогт улам гүнзгий татагдан орно.
Сэтгэл зүйтэй холбоотой тулгамдсан асуудал нь спортын салбарт урьд өмнө байгаагүй гэдэг. Аажимаар мэргэжлийн спорт энэ өвчинд нэрвэгдэх нь элбэг болжээ. Энэ талаархи хамгийн сүүлийн жишээ гэвэл Германы Бундеслигийн Шальке 04 багийн дасгалжуулагч Ральф Рангник нэгэн өглөө энэ өвчнийхөө талаар багийн удирдлагуудад мэдэгдэж ажлаа хийж чадахгүй болсоноо дуулгасан явдал байлаа. Өнгөрөгч улиралд Рангник ТСГ Хоффенхайм багийн ерөнхий дасгалжуулагчын ажлаас татгалзсаны дараа Шальке 04 багт дасгалжуулагчаар ирсэн юм. Гэхдээ тэр өмнө нь 2004-2005 онд Шальке клубыг дасгалжуулж байсан. Энэ шийдвэр нь өнөөх Burnout-Syndrom –оос үүдэж гарсан хэрэг. Рангникийн эрүүл мэнд муудсан шалтгааныг түүний эмч болон бусад мэргэжил нэгтнүүд нь Burn out-Syndrom байна гэж санал нэгтэй зөвшөөрчээ.
Бас нэг тохиолдол, Германы Бундеслигийн Байерн Мюнхен багийн хагас хамгаалагч Себастьян Драйслерыг тухайн үедээ маш ирээдүйтэй тоглогч болно гэж таамаглаж байсан билээ. Түүнд шилдэг тоглогчийн бүх л шинж бүрэлдсэн гэдгийг Байерн Мюнхенд тоглох хугацаанд бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байлаа. Шигшээ багт дуудагдаж гайхалтай тоглолтоороо үзэгчдийн хайрыг булаагаад амжсан. Гэтэл нэг өдөр түүнийг сэтгэгцийн эмгэгтэй болсоныг тогтоож, цаашид эмчилгээ хийх шаардлагатай болсон байна. Тун харамсалтай.
Хуучин Байерн Мюнхений дасгалжуулагч Оттмар Хицфельд хэмээх эрхэмийг танихгүй хөлбөмбөг сонирхогч ховор бизээ. Германы Хөлбөмбөгийн Холбооноос түүнд шигшээ багийг удирдах ажлыг санал болгосон боловч гайхалтай нь тэрээр татгалзсан юм. Ихэнхи хүмүүс тухайн үедээ Хицфельдийг буруушааж өнгөрсөн. Хожим өнөөх синдром түүнийг ямар ч тэнхэлгүй болгосон нь ил болсон байна.
Үүнд нэрвэгдсэн хүн архинд донтох нь элбэг байдаг байна. Burn out-Syndrom зөвхөн хөлбөмбөгчидөд тохиолддог өвчин биш. Бусад мэргэжлийн тамирчид өртсөн нь цөөнгүй. Жишээ нь төмөр нудрагатай Майк Тайсон үргэлж хэл ам дагуулдагаараа алдартайг хэн хүнгүй мэднэ. Хүчирхийлэл, танхай балмад явдлууд нь түүнийг Burn out-Syndrom -оор өвчилсөнийг нотолсон юм. Тайсоны Эвандар Холлифельдийн чихийг тас хазсан дуулиант тоглолтынхоо үер өвчин нь хүндэрсэн байжээ. Тухайн үед түүний бие нь өндөр ачаалалыг даах чадваргүй болсоноор шатсандаа ийм үйлдлийг хийсэн гэдэг.Одоо хэр Тайсон энэ өвчнөөсөө салж чадаагүй байгаа гэж үздэг.
Дэлхийн 3 удаагийн шилдэг хаалгачаар (1999, 2001, 2002) шалгарч байсан Байерн Мюнхений алдарт Титан хэмээх Оливер Канн уг өвчинөөр өвдсөн удаатай. Гэхдээ тэр сэтгэл зүйн асар их тэвчээр зааж тэр бүхнийг даван гарч чадсан бөгөөд өвчин түүнийг хурцалж өгсөн гэж өөрөө ярьдаг.
Тухайн үед өвчин түүнд хэрхэн нөлөөлж байсан талаар ийн дурсжээ:
Тархинд зөвхөн хариултгүй асуултууд эргэлдэнэ, тэр мэдрэмж хэзээ ч сулрахгүй хэрнээ чамайг байнгын түгшүүртэй байлгана.
(Аваргуудын лигийн 1999 оны улирал, Валенсиягийн талбайд хийсэн тоглолт)
Би Валенсиягийн хувцас солих өрөөнд хүрч ирлээ. Сайн- хэн ч намайг ямаршуу байдалтайг анзаарах сөхөөгүй. Би зөвхөн аймшигтай их айдсаас өөр зүйл мэдрэхгүй байв. Гэхдээ юунаас вэ? Бүтэлгүйтэх айдас уу? Хийх ёстой зүйлээ чадахгүй гэх айдас уу? Ялагдах айдас юм уу? Шүүмжлүүлэх айдас уу?
Амьсгал давчдана
Ямар ч хариулт алга. Одоохондоо. Би биеэ халаалтанд гадагшаа гарах хэрэгтэй болов. Цаашид хэрхэх бол оо ? Амьсгал давчидаж, бүх зүйл намайг самууруулана. Би эндээс гарах ёстой. Хэн ч юу ч анзаарах ёсгүй.
Надад юу тохиолдоо вэ? Магадгүй би толгойныхоо эрчийг сулруулж орхив уу? Дайчин чанартай салшгүй холбоотой, цуцашгүй тэр эрчийг..
Халаалтын эхний бөмбөгүүдийг би урьдын адилаар найдвартай хаалаа. Гэвч арван минутын дараа бие минь суларсаар байгааг мэдрэв. Ямар ч хүч, ямар ч тэнхээ алга.Судас минь солиотой юм шиг бөмбөрдөж, зүрх минь урагдаж байгаа мэт. Энэ бол там. Жинхэнэ там. Миний доторхи там.
Би чадахгүй нээ!
Би чадахгүй нээ! Хэзээ ч үгүй! Би энэ тоглолтыг дуусгана.
Эргээд хувцас солих өрөө рүү. Бэлтгэлийн хувцасаа тайлж , тоглолтын хувцасаа өмсөв.Миний байдал улам муудсаар. Цаг маань ойртсоор. Бусад тоглогчид ирж, надад амжилт хүснэ- түүгээр барахгүй зарим нь цагийг зугаатай өнгөөрөхыг ерөөнө. Энэ үед энэ бүхэн надад доог тохуу мэт санагдаж байв.Гэхдээ би ямар байдалтай байгааг тэд яаж мэдэх билээ. Тэдний зөв шүү дээ. Би хаалга руугаа гүйн очлоо.Үзэгчид шүгэлдэцгээнэ. Өрөмдөх мэт чимээ толгойд нүргэлэнэ. Гайхалтай, би ийм байдалтай мөртлөө сайн тоглолт үзүүлэхийг хичээж байлаа. Би талбайг гүйлгэн харав, тавын шугамын ойр орчимыг ажиглав. Надад юу ч харагдахгүй байлаа. Стадион тэр чигээрээ эргэлдэнэ.Миний зүрх базалж байв.
Гэрэл нүдийг минь аймшигтай өвтгөж, харанхуйлна. Бүгд зөвхөн төсөөлөл гэж үү? Чиний сэтгэхүй чамаар наадна. Магадгүй чи өвчтэй болоо юу, бүр үхлийн аюултай? Энэ бол тухайн үед надад олдсон цорын ганц тайлбар байлаа.
Тоглолт эхэллээ. Яг л машин мэт өөрийн программаа асаалаа. Надад миний бүх эерэг мэдрэмж алга болсон мэт санагдав. Гэхдээ би үүргээ гүйцэтгэж байна. Надад энэ тоглолтыг гайхалтай үр дүнтэй (1:1) дуусгах боломж олдсон. Миний сэтгэлийн тэнхээ намайг энэ там дундуур чирч гаргасан юм. Энэ бол миний хүсэл тэмүүлэлийн амжилт байлаа.
Амжилт бол: Амьдрал, дэвшил, хөгжил
Burn-out-яаж ирдэгийг би мэдэхгүй. Burn-out-ыг давж гарах боломжтой. Өвдсөн бол эмчийн тусламж авч үүнийг таягдан хаях шаардлагтай. Амьдарлын тухай эргэцүүлэн тунгааж, хямралыг давж бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Амжилтын хойноос уйгагүй зүтгэж, урт удаан хугацаанд өөрийгөө хэт их албадвал өвдөх магадлалтайг ойлгох нь чухал юм. Хэрэв нэг юмыг золиосолвол амжилтанд хүрэхгүй гэдэгт суралцах хэрэгтэй. Амжилтыг шинээр тодорхойлох ёстой : Амьдрал, өсөн дэвжих, хөгжүүлэх.
Эдгээрээс үүдэн манай спортын салбарт энэ талаар судалгаа бий юу? Урд өмнө тамирчид өвдсөн тохиолдол байдаг уу? Тамирчдыг үүнээс урдьчилан сэргийлэх спортын сэтгэл зүйчид бэлэн үү? гэдэг асуултууд өөрийн эрхгүй урган гарч байна.
loading...




Asa avraga yum bish uu.
loading...
Asa baij magadgyi l yum kkk. Uvchtei garuud zunduu bdg bhaa . Yalnguya buhchuud . Tegeed emchleh emch bhgyi soliorool yavj bdg bhdaa.
loading...
begzsuren teneg bas tenegtee bizdee tegeed shorond orood mahiin atmand suhduuleed sain balbuulaad nomondoo orsondoo shosh ahad helbel sain emchlene dee
loading...
bayrallaa sonin medeelel bna
loading...
deereees ni nemeed helhed ene gatns sportiinhond ch bish bas oyuunii achaalaltai ajilladag humuust tohiolddog uvchin shuudee
loading...
saihan sonirholtoi niitlel bna bayarlalaa sportnews-n hamt olond
loading...
aa bi medlee nadad yag iim yum bdgii.bur bagaas l iim bsan.haya tolgoid genet orood irne tegj bgad duu duulj ene ter bolonguut zuer bolchihno yum bolgon genet hurdan bolood l genet udaashraa l ih sonin yumshuu…gehde bi duu duulhar alga bolchod bdii teriigee davah argaa olchihson geh yumuu daa hehe…
loading...