loading...
Аваргуудын лигийн Байерн Мюенхентэй хийсэн тоглолтонд талбайд гарахаас татгалзаж дасгалжуулагчынхаа уурыг хүргэсэн Карлос Тевес торгууль хүлээлээ. Түүнийг багийнх нь зүгээс хоёр долоо хоногоор бандсан байна.
Хэдийгээр ирэх долоо хоногт олон улсын тоглолтууд байгаа ч Карлос Тевес 10 сарын 15 хүртэл талбайд гарах боломжгүй болж байгаа юм. Манчестер Ситигийн тоглогчид Тевесийн өмнөөс харамсаж байгаагаа ээлж дараалан мэдэгдсээр байна.
Тухайлбал Карлитосийн шигшээ багийн анд Агуеро Тевес – Манчинигийн үл ойлголцол удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байгаагаа хэллээ. Харин Забалета Тевест багийнхан нь туслах ёстой гэж үзэж байна.
Байерн Мюнхенд хожигдсоны дараа Манчестер Ситиг онгоцны буудал дээр уурссан фэнүүд угтан авсан. Ялангуяа дасгалжуулагчийг үл тоомсорлосон Тевес рүү фенүүд дайрч болзошгүй гэдэг үүднээс Аргентин тоглогчыг цагдаагийн хамгаалалт дор гэрт нь хүргэсэн байна.
loading...




Harin ch gaigyi bandaj
loading...
Manu city CL togloj bgaa n Tevez-ees shuud hamaaraltai Tevez ireed l ene bagiig chirch odii bolgoson chuhal togloltuudad yalanguya Bayer-tei hiisen togloltond Tevez uguilegdej bna lee
loading...