loading...

Тоттенхэмийн дасгалжуулагч Харри Реднапп Европын лигт Ирландын Шамрок Роверс багтай хийх тоглолтын өмнө хэвлэлийн бага хуралд оролцлоо. Энэ үеэрээ тэрээр Карлос Тевесийн тухай өөрийнхөө бодлыг хэллээ.
Европын лигийн F хэсэгт багтсан Ирландын Шамрок Роверс баг сүүлийн 50 жилд анх удаагаа Англид зочлон тоглох гэж байна.
Тэд хамгийн сүүлд 1957-58 оны улиралд Манчестер Юнайтедийн Басбигийн залуустай тулж байсан бөгөөд Юнайтедийн тэдгээр залуусын ихэнхи нь Мюнхений ослоор нас барсан билээ.
Тевесийн асуудлын талаар Реднапп мөн хатуу үзэл баримтлалтай байна. Аваргуудын лигийн Байернтай хийсэн тоглолтын үеэр сэлгээнээс талбайд гарахаас татгалзсан учраас Роберто Манчини Тевесийг дахин талбайд гаргахаас татгалзсан юм. Харин Тевес өөрөө энэ асуудлыг үл ойлголцлоос боллоо хэмээн тайлбарлаад фенүүдээсээ уучлалт гуйсан билээ.
Европын лигийн өрсөлдөгч Шамрок Роверс багийнхаа талаар хэр их зүйл мэдэх вэ ?
Миний туслах Жое Жордан тэдний тоглолтыг очиж үзээд сайн бэлтгэж байгааг нь хэлсэн. Эхний тойрогт тэд чинь ..за байз хаашаа явлаа. Белградад зочлоод хожсон байх , тийм ээ ?
Сайн дасгалжуулагчтай, сайн зохион байгуулалттай, хүчтэй баг гэж Жордан хэлж байсан. Тэдний дасгалжулагч Жим Магилтоныг би сайн мэднэ. Тэгэхээр амар тоглолт болохгүй нь тодорхой.
Манчестер Ситид өрнөөд байгаа Тевесийн асуудлын талаар юу гэж бодож байна ?
Мэдээж хэрэг тэр бол гайхалтай тоглогч. Үнэхээр итгэмээргүй ур чадвартай. Роберто Манчини түүнийг ийм байдалд оруулсанд би харамсаж байна. Шударга бус явдал. Ман Ситид энэ бүхэн сайнаар нөлөөлөхгүй. Хөлбөмбөгт ч бас сайнгүй явдал.
Ийм зүйл болсонд итгэж чадахгүй байна. Уг нь ийм зүйл болох ёсгүй байсан юм. Жое Мерсер, Малкольм Аллисон гээд Ман Ситид нэр хүндтэй хүмүүс энэ талаар юу гэж бодож байгаа нь сонирхолтой байна. Бас Майк Саммерби, Белли Франсис гээд аугаа тоглогчид. Аваргуудын лигт тоглохоос татгалзана гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ.
Q: Та Тевесийг багтаа авмаар байна уу ?
Миний хувийн бодол уу. Бид тэрнийг авч чадахгүй ээ. Ямар ч боломж байхгүй.
Q: Гэхдээ ийм зүйл хийснийх нь дараа та өршөөж чадах уу ?
Тэр бол гайхалтай шилдэг тоглогч. Үүнд эргэлзээ байхгүй. Гэхдээ өчигдөр болсон явдлын дараа тэрнийг уучилж чадахгүй. Тийм чухал тоглолтонд шүү дээ.
Аваргуудын лигт, тэгээд дээрээс нь Байерны эсрэг. Залуу тоглогчидод энэ бүхэн ямар үлгэр дуурайл болж байгаа бол. Бас хүүхдүүдэд.
Q: Манчестер Сити – Тевесийн хоорондын харилцаа одоо цаашид яаж өрнөх бол.
Тевест хөзрийн бүх тамга байгаа. Хэрвээ би ман Ситид байсан бол багийнхаа хүмүүст ингэж хэлэх байсан. За яахав Тевес тоглохгүй л юм байгаа биз. Өөрөө л эндээс хохирно.
Гэхдээ тэр мөнгөө авсаар л байх болно. 200 мянга, 240, 250 хэд ч билээ дээ. Долоо хоногт хэдийг авдгийг нь сайн мэдэхгүй юм. Хэрвээ багаасаа явах юм бол Тевес ч бас өөрөө хохирол амсана.
loading...




ene mancity dotor yu bolood bga medej bga ymu ted nariin l asuudal mancinigees bolood bnau tevezees bolood bnauu medq
loading...
Тиймээ Тевезэд хөзөр нь байгаа. Түүнийг Сити явуулахыг хүсэхгүй зөвхөн номхруулж хонины морь шиг л болгохыг хүсэж байгаа. Манчини гэж хогийн дасгалжуулагч сайхан тоглогчдыг алж байна даа
loading...
Tevez uuruusuu boldog baagii shdee olon aashtai yavna yavahgui boliloo ch gej baih shig unen teneg neg chigeeree baijeej amjilt gargana shdee odoo zevrene dee avyas bsan ch gesen hun zeverdeg gedgiig medkui mangar mal.
loading...