Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Япон озэкитэй боллоо

GD Star Rating
loading...

Озэки Кайо зодог тайлснаас хойш нутгийн аварга арслангүй болоод байсан Японы сүмо сонирхогчид “Made in Japan” озэкитэй болж, магнай хагартал баярлаж байна. Энэ сарын 28-ний өглөө хуралдсан Сүмогийн холбооны банцүкэ эрхэлсэн хорооны хурлаас Намрын тэмцээнд 12 ялж, арслан цолны болзол хангасан сэкивакэ Ко т о ш ё о г и к ү д арслан цол олгох асуудлыг 100 хувийн саналаар баталлаа. Уламжлал ёсоор холбооноос энэ талаар мэдэгдэхээр элч томилон “Садогатакэ” дэвжээнд ил гээсэн байна.

Холбооны элчин т ө л ө ө л ө г ч д и й г Садогатакэ ояката эхнэрийн хамт угтан авч, Котошёогикү “Озэки цолны нэр хүндийг сэвтүүлэхгүйн тулд бүх чадлаараа зүтгэнэ” хэмээн тангараг өргөлөө. 2010 оны хаврын тэмцээний дараа Барүто озэки болсноос хойш төрж байгаа анхны шинэ арслан нь тэр болж байна. Япон бөхчүүдийн хувьд хамгийн сүүлд 2007 онд “Садогатакэ” дэвжээний Котомицүки озэки цол хүртэж байлаа. Япон аварга, арслангүй ганцхан башё болоод ийнхүү үндэсний шошготой озэки төрөн гарлаа.

Котошёогикүгийн төрсөн нутаг Фүкүока мужийн Янагава хотод соёлын ордныхоо ханан дээр 15 метр урт баярын плакат хадан, уухай хашгиран тэмдэглэсэн байна. Янагава хотынхон мөн нутгийнхаа аялал жуулчлалын маршрутаар Котошёогикүд баяр хүргэсэн туг дарцаг хадахаар шийдсэн бол Фүкүока мужаас нутгийнхаа брэнд болсон будаа, үхрийн мах бэлэглэсэн бөгөөд мужийн захирагч Огава Хироши “Зодог тайлсан Кайо ч манай нутаг байлаа. Шинэ арслан ч манайхаас төрсөнд их баяртай байна” гэж ярьсан байна.

Ёкозүна Хакүхо “Ирэх тэмцээн сонирхолтой болох байх. Сайн барилдаасай гэж бодож байна” гэж хэлсэн бол дэвжээ нэгт Котоошюү “Арслан цол хамгаалахад хэцүү эд дээ” гэсэн байх юм.

GD Star Rating
loading...
Япон озэкитэй боллоо, 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: