Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Анжи, Европын хөлбөмбөг, Зенит, Орос, Спартак » Анжи дасгалжуулагчын эрэлд: Гус Хиддинк одоогоор хэнтэй ч уулзахгүй

GD Star Rating
loading...

Кавказын  нийслэл Дагестаны Анжи Махачкала багийн эзэн Сулейман Керимов  сүүлийн үед  “мөнгөн пулемётоор ” Европын шилдэг тоглогчдыг онилж , зарим нэгийг нь бүр авлаад амжсан. Аваргуудын лигт багаа оруулахыг яарсан сэтгэл нь тийм ч хурдан бүтэхгүй бололтой. Одоогоор Анжи Оросын Премьер лигийн 16 багаас 41 оноотой хүснэгтийн  7-р байрт яваа юм. Хүснэгтийг 52 оноогоор тэргүүлж байгаа Зенитыг үлдсэн 5 тойргын  тоглолтонд гүйцэх нь юу л бол. Анжи сүүлийн 3 тоглолтонд нэг ч хожил аваагүй  ба саяхан  дасгалжуулагч Гаджи Гаджиевийг ажлаас нь чөлөөлөв. Ингээд тэрбумтан Керимов шинэ дасгалжуулагчын эрэлд гараад байна. Одоогоор Туркийн шигшээ багийг дасгалжуулж байгаа Гус Хиддинк түүний сонирхолыг татсан нь ойлгомжтой. Тэгвэл Хиддинкийн менежер Кис фан Ньювенхайзен  энэ талаар  “ Гус Анжигийн эзэнтэй танил. Түүнээс гадна Гус өөрт нь хандсан бүх клубуудтэй тэр дундаа Ювентус, Интер, Манчестер Сити  -д өөрийн  Туркийн Хөлбөмбөгийн Холбоотой хийсэн гэрээгээ хүндэтгэж байгаагаа мэдэгдсэн. Арваннэгдүгээр сарын 16-нийг хүртэл Гус ямар ч уулзалт хийхгүй “ гэжээ. Үүнээс хойш Гус Хиддинкийн цаашдын төлөвлөгөө тодорхой болох гэнэ. Анжи ямар дасгалжуулагчид ямар,  цалин амлаж багтаа авчирах нь олны сонирхолыг татаж байна. Мэдээж тэд ихээхэн мөнгө цацах биз. Мөнгөнд дургүй хэн байхав Анжид хэн ирэхийг харж л байя.

Дасгалжуулагчын үүргийг Роберто Карлос болон туслах дасгалжуулагч Андрей Гордаев нар гүйцэтгэж байгаа юм. Роберто Карлос 2013 он хүртэл Анжитай 15 сая долларын гэрээ байгуулаад байгаа юм. Клубын босс нь түүнд  38 насны төрсөн өдрөөр нь  1,8 сая евроны үнэтэй Bugatti Veyron гэдэг машиныг бэлэглэж баярлуулж байжээ.

GD Star Rating
loading...
Анжи дасгалжуулагчын эрэлд: Гус Хиддинк одоогоор хэнтэй ч уулзахгүй, 10.0 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Egel says:

    Ситигийн нэр цохиж явнаа гэдэг Манчиниг халах сонирхол байнаа гэсэн үг угаасаа ажлаа олигтой хийхгүй сайн тоглогчдыг алж байгаа нөхрийг эрт халвал дээрсэн

    GD Star Rating
    loading...
  2. City says:

    manai city udahgui saijirnaaa harj bgaarai manu Liverpool Chelsea amjihgui shuu Liverpool top 4 multarnaaa hahahahhahahahahahahhaha.

    GD Star Rating
    loading...
  3. t says:

    City end yamar hamaatain be

    GD Star Rating
    loading...
  4. Монгол says:

    Ene City gej nertei comment yldeesrn nuhur nileed shunaltai bhaa, shaldan guya bj, hahahaha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: