Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг, Лацио, Тоттенхэм » Европын лиг А- D хэсэг: Тоттенхэм хожиж, Лацио хожигдов

GD Star Rating
loading...

Тоттенхэм  4 оноотой  (А хэсэг)

Нэгдүгээр үе гоолгүй салж, хоёдугаар үед талбайн зочин буюу Ирландын Шерлок Роверс багийн Райс(51)  тоглолтын салхийг хагалжээ. Гэхдээ түүнээс тун удалгүй Павлюченко,  (60) тооны харьцааг тэнцүүлж,   Дефо  (61) болон  Жовани (65) нар ээлж дарааллан гоолдсоноор хожилоо баталгаажуулсан байна. Ирландчууд өмнөх тоглолтонд Оросын Рубинд 0:3 –аар хожигдсон билээ.

Оросын Рубин  Грекийн ПАОК клубтэй тэнцлээ. Ингэснээр Грекүүд 2 тэнцээтэй хүснэгтийн 3-т бичигдэх боллоо.

 

ГРУППА A.

ТОТТЕНХЭМ (Лондон, Англи), РУБИН (Казань, ОХУ),
ПАОК (Салоники, Грек), ШЭМРОК РОВЕРС (Ирланд).

 

Д Баг Т Х Тэнцээ Хж Гоол Оноо
1   РУБИН 2 1 1 0 5-2 4
2   ТОТТЕНХЭМ 2 1 1 0 3-1 4
3   ПАОК 2 0 2 0 2-2 2
4   ШЭМРОК РОВЕРС 2 0 0 2 1-6 0

Рубин-ПАОК  2:2

Тоттенхэм – Шемрок Роверс 3:1

 

Ханноверийн ганхсан ялалт  ( В хэсэг)

Бундеслигийн Ханновер 96 баг Украйны Ворскла багийн талбайд айлчилан тоглож хожил авлаа. Гэхдээ энэ нь тийм амар ялалт байсангүй. Учир нь тоглолтын нэгдүгээр үед Ханновер  Абделлауэ (32) болон  Пандерийн  (44) гоолоо тоглолтыг хошуучилж эхэлсэн бөгөөд хоёрдугаар үеийн турш хамгаалсаар дуусгасан юм. Украинчууд Куриловын (32)  гоолоор тооны харьцааг ойртуулсан ч. Ханновер 96 багийн залуу хаалгач Рон Роберт Цилерийн гайхалтай  тоглолтын дүнд  дахин гоол хийж чадсангүй.

Бельгийн Стандард Данийн Копенхагенийг 3:0-ээр төвөггүй буулган авлаа. Ингээд Стандард хэсгээ тэргүүлж харин Ворскла нэг ч оноогүй сүүл мушгиж байна.

ГРУППА В.

КОПЕНГАГЕН (Дани), ХАННОВЕР (Герман),
СТАНДАРД (Льеж, Бельги), ВОРСКЛА (Полтава, Украин).

 

Д Баг Т Х Тэнцээ Хж Гоол Оноо
1   СТАНДАРД 2 1 1 0 3-0 4
2   ХАННОВЕР 2 1 1 0 2-1 4
3   КОПЕНХАГЕН 2 1 0 1 1-3 3
4   ВОРСКЛА 2 0 0 2 1-3 0

 

Ворскла  – Ханновер 1:2

Стандард – Копенгаген  3:0

 

Айндховен  Рапидын талбайгаас хожил (С  хэсэг)

Недерландын ПСВ буюу Айндховен Румыний Рапидыг талбай дээр нь буулган авлаа. Талбайн эзэд Алексагийн гоолоор (28 ) тоглолтыг хошуучилж, эхэлсэн бөгөөд  Боума (43) тооны харьцааг тэнцүүлж чаджээ. Ингээд тоглолт дуусах шатандаа орох үед Тойвонен (43),  Матавж (90+2)  нар гоол оруулсанаар ПСВ ээлжит ялалтаа авчээ. Тэд хоёр хожилтойгоор хүснэгтийг тэргүүлж  эхлээд байна.

Польшийн Легия Израилийн Хапоэльтэй ана мана үзэлцэж цаг дуусахаас өмнөхөн  Радович (89),  хожлын гоолыг оруулж чаджээ.

ГРУППА С.

ПСВ (Эйндховен, Голланд), ХАПОЭЛЬ (Тель-Авив, Израиль),
РАПИД (Бухарест, Румын), ЛЕГИЯ (Варшав, Польш).

 

Д Баг Т Х Тэнцээ Хж Гоол Оноо
1   ПСВ 2 2 0 0 4-1 6
2   ЛЕГИЯ 2 1 0 1 3-3 3
3   РАПИД 2 1 0 1 2-3 3
4   ХАПОЭЛЬ 2 0 0 2 2-4 0

Легия  – Хапоэль  3:2

Рапид – ПСВ  1:3

 

Лацио хожигдлоо   (D  хэсэг)

 

Европын лигийн  D  хэсгийн тоглолтонд Италийн хоёр удаагын аварга Лацио Ром  Португалийн Спортинг Лиссабон багт 2:1 харьцаатай хожигдлоо. Ингэснээр тэд дөнгөж 1 оноотой хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байгаа юм. Харин Спортинг 6 оноотой  хэсгээ тэргүүлж эхэллээ.

Талбайн эзэд Ван Вольфшвинкелийн (21) гоолоор тоглолтыг хошуучилж эхэлсэн бол Мирослав Клозе (40) тооны харьцааг тэнцүүлж чаджээ. Гэвч  Инсуа (45) Спортингд дахин тэргүүлэлийг авчирсан байна.

Румыний  Васлуй өмнөх тоглолтонд Лациотой  тэнцэж байсан бол энэ удаад мөн Швейцарийн Цюрихтэй 2:2 –оор тэнцлээ.

ГРУППА D.

СПОРТИНГ (Лиссабон, Португал), ЛАЦИО (Рим, Итали),
ЦЮРИХ (Швейцарь), ВАСЛУЙ (Румын).

 

Д Баг Т Х Тэнцээ Хж Гоол Оноо
1   СПОРТИНГ 2 2 0 0 4-1 6
2   ВАСЛУЙ 2 0 2 0 4-4 2
3   ЛАЦИО 2 0 1 1 3-4 1
4   ЦЮРИХ 2 0 1 1 2-4 1

 

Васлуй -Цюрих   2:2

Спортинг  – Лацио   2:1


 

 

 

 

GD Star Rating
loading...
Европын лиг А- D хэсэг: Тоттенхэм хожиж, Лацио хожигдов, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. M says:

    Ван Персигийн 100 гоол

    Энэ долоо хоногт Арсеналын статистикчид болох Joshua (Josh James), Н.Мөнх нар (joke) Ван Персигийн Их буучдын төлөө оруулсан эхний 100 гоолд анализ хийснээ хүргүүлж байна.
    Өнгөрсөн бямба гарагт (2011/09/24) Болтоны эсрэг дубль хийснээр Арсеналын “100 КЛУБ”-ын 17 дахь гишүүн болсон билээ.
    Арсеналын өмсгөлтэйгээр 238 дахь тоглолтоо хийж байж энэ амжилтыг үзүүлсэн Недэрланд залуу маань 2.38 тоглолтонд нэг гоол оруулдаг гэсэн статистик үзүүлэлттэй байна. Робин эдгээр тоглолтын 174-ийг гараанд гарснаар, 64-ийг сэлгээгээр орсноор дуусгасан байна. Оруулсан гоолуудыг ямар тэмцээнд оруулснаар нь задлан харуулбал: Премиэр лигт 69 гоол (2.35 тоглолтонд 1 гоол), Аваргуудын лигт 17 гоол (2.76 тэмцээнд 1 гоол), FA Cup-т 8 гоол (2 тоглолтонд 1 гоол), Carling cup-т 6 гоол (1.83 тоглолтонд 1 гоол)-ыг тус тус оруулжээ.

    Тэгэхээр, Ван Перси энэ амжилтанд хүрсэн Арсеналын бүх цаг үеийн 17 дахь, Арсене Вэнгерийн үеийн 3 дахь төлөөлөгч болж байна. Агуу Тиерри Анри болон Деннис Бергкамп нар 2003 оны эхээр хоорондоо 8 хоногийн зайтайгаар энэ амжилтанд (Бергкамп 1 дүгээр сарын 4-нд, Анри 1 дүгээр сарын 12-нд) хүрсэн байдаг.
    Робин хамгийн хурдан 100 гоол оруулсан төлөөлөгчдийн 12-т бичигдэж байгаа бол 1930-40-өөд оны үед Арсеналд хүчин зүтгэж байсан Тед Дрейк эхний 108 тоглолтонд 100 гоол хийснээрээ энэ жагсаалтыг тэргүүлдэг байна. Тэрээр Их буучдын төлөө нийт 139 гоол оруулж байжээ.
    “100 КЛУБ”-ийн нийт гишүүдийг жагсаалтаар харуулбал:
    Тоглосон хугацаа Премиэр лиг FA Cup Лигийн цом Евров Charity Shield Нийт гоол Нийт тоглолт 100 дахь
    гоолын тоглолт
    1. Thierry Henry 1999-2007 174 7 2 42 1 226 370 181
    2. Ian Wright 1991-1998 128 12 29 15 1 185 288 143
    3. Cliff Bastin 1929-1946 150 26 0 0 2 178 396 174
    4. John Radford 1962-1976 111 15 12 11 0 149 481 306
    5. Jimmy Brain 1923-1931 125 14 0 0 0 139 232 144
    6. Ted Drake 1934-1945 124 12 0 0 3 139 184 108
    7. Doug Lishman 1948-1956 125 10 0 0 2 137 244 163
    8. Joe Hulme 1926-1938 107 17 0 0 1 125 374 307
    9. David Jack 1928-1934 113 10 0 0 1 124 208 156
    10. Dennis Bergkamp 1995-2006 87 14 8 11 0 120 423 296
    11. Reg Lewis 1935-1953 103 13 0 0 2 118 176 152
    12. Alan Smith 1987-1995 86 6 16 7 0 115 347 251
    13. Jack Lambert 1926-1933 98 11 0 0 0 109 161 149
    14. Frank Stapleton 1972-1981 75 15 14 4 0 108 300 276
    15. David Herd 1954-1961 97 10 0 0 0 107 180 165
    16. Joe Baker 1962-1966 93 4 0 3 0 100 156 152
    17. Robin van Persie
    2004 оноос хойш 69 8 6 17 0 100 238 238
    2004 оны 10 дугаар сарын 24-нд Карлинг кап тэмцээний 3 дугаар тойрогт Манчестэр ситиг талбай дээр нь (тэр үеийн City of Manchester stadium одоогийн Etihad stadium) 2-1-ээр буулган авахад Робин эхний гоолыг хийснээр Арсенал дахь гоолын түүхээ бичиж эхэлжээ. Робин дебут улиралдаа 10 гоолыг оруулсан байна. Түүний руулсан гооуудыг улирлаар нь харуулбал:

    2011 оны гарснаас хойшхи Робины статистик үнэхээр гайхалтай. 2011/01/01-ний өдрөөс хойш тэрээр 31 тоглолтонд оролцож 26 гоолыг оруулаад байгаа ба 100.3 минут тутамд 1 гоолыг оруулж байна гэсэн статистикийг харуулж байна. 2011/01/01-2011/05/22 хүртэл хугацаанд тэрээр айлын талбай дээрх дараалсан 8 тоглолтонд гоол хийснээр Дидие Дрогбагийн амжилтыг эвдэж Премиэр лигийн нэгэн рекордыг ганцаараа эзэмших болсон билээ. Түүнчлэн 2011 онд Голландын төлөө 6 гоолыг оруулжээ. Шигшээ багтаа тэрээр нийт 58 тоглолтонд оролцож 25 гоолыг хийгээд байна. Евро2008-ын хасагдах шатанд Гүүс Хиддинкээр удирдуулсан хойд хөршийнхөнд хожигдож тэмцээнээ өндөрлүүлж байснаас хойш Голландын шигшээ 2010 оны дэлхийн аваргын финалд Испанид л хожигдсон. Үүнээс өөр ямар тоглолтонд хожигдоогүй, тэнцээгүй яваа шигшээ багийн довтлогчийн байрлалд Робин №1 сонголт байсаар байна.
    Магадгүй дугаараа сольсон нь нөлөөлсөн байж болох уу гэж үү? Робин өнгөрсөн улирлын эхэнд 11 гэсэн дугаараа 10 болгож өөрчилсөн бөгөөд 10 дугаартайгаар тоглож эхэлснээс хойш 41 тоглолтонд 27 гоол (1.5 тоглолтонд 2 гоол) оруулсан байна. Харин 11 дугаартай тоглож байхдаа 197 тоглолтонд 73 гоол (2.7 тоглолтонд 1 гоол) оруулж байжээ.
    Робин Их буучдын төлөө 100 гоол оруулсан ч, мөн 51 гоолын дамжуулалтыг өгсөн байдаг. Харин Робины гоолуудыг бүтээгч буюу гоолын моментуудыг нь хэн гаргаж өгөөд байна? Тео Волкотт Нисдэг голланд залууг 100 гоолоо оруулахад хамгийн олон моментуудыг үүсгэж өгсөн буюу гоолын дамжуулалт өгсөн хамтрагчаар тодорч байна. Робин 100 гоолынхоо 85-ыг ямар нэгэн дамжуулалтаар хийсэн бол 15-ыг өөрийн цэвэр ур чадвараар төгсгөл болгожээ. Тео Волкотт нийт 15 гоолын дамжуулалт өгсөн бол хуучин ахлагч Фабрегас 12-ыг гоолын моментийг гаргаж өгчээ. Жагсаалтыг харуулбал:
    Робины 100 гоолын дамжуулалт
    15 Theo Walcott
    12 Cesc Fabregas
    5 Alex Hleb, Bacary Sagna
    4 Emmanuel Adebayor, Emmanuel Eboue
    3 Nicklas Bendtner, Samir Nasri, Jose Antonio Reyes
    2 Andrey Arshavin, Sol Campbell, Abou Diaby, Mathieu Flamini, Tomas Rosicky, Alex Song, Kolo Toure
    1 Dennis Bergkamp, Marouane Chamakh, Gael Clichy, Ashley Cole, Denilson, Eduardo, Gervinho, Gilberto, Thierry Henry, Carl Jenkinson, Sebastian Larsson, Lauren, Freddie Ljungberg, Arturo Lupoli, Jermaine Pennant, Aaron Ramsey, Patrick Vieira
    15 Өөрөө оруулсан.
    Робин Emirates дахь гоолын рекордыг 44 гоолтойгоор эзэмшдэг бөгөөд 12-ыг Highbury цэнгэлдэхэд, 41-ийг айлын талбай дээр оруулсан бол 3 гоолыг дундын талбай дээр (Millennium, Вэмбли стадион) оруулсан байна.
    Тэрээр Блейкбурны эсрэг хамгийн их буюу 10 гоолыг оруулсан байдаг ба 42 өөр багийн торыг хөдөлгөж байжээ. Өнгөрсөн улиралд Уиган атлетикийн эсрэг карьерийнхаа цорын ганц хетрикийг хийсэн ба өнгөрсөн хагас сайнд Болтоны эсрэг дубль нь түүний 17 дахь нь болж байна.
    2008 оны 12 дугаар сард Ливерпулын эсрэг хийсэн гоол нь BBC-гийн сарын шилдэг гоолоор тодорч байсан бол үүнээс өмнө 2006 оны 9 дүгээр сард Чарлтоны талбай дээрх гайхалтай гүйцэтгэл нь энэхүү шагналыг түүнд авчирч байжээ. Энэ нь тоо болон чанарын үзүүлэлт байсан юм. Алдарт солгой хөлөөрөө, Арсеналтын төлөө 5 удаа хаалттай цохилтоос айлын хаалгыг мялаасан байна.
    Өөр зарим сонирхолтой статистикийг дурьдвал, тэрээр зүүн хөлөөрөө 71 гоол, баруунаараа (тэрээр баруун хөлөө “шоколад” гэж нэрлэдэг) 23 гоолыг, толгойгоороо 6 гоол хийсэн байна. 12 гоолыг 16-гийн гаднаас, 12 торгуулийн цохилтоос оруулсан гоолыг тооцоод 88 гоолыг 16-гийн талбайн дотроос хийжээ.
    Робины 100 гоол
    * = penalty
    20011/12
    Огноо Тэмцээн Эсрэг баг Оноо Гоол
    Sept 24, 2011 Premier League Bolton Wanderers 3-0 2
    Sept 13, 2011 Champions League Borussia Dortmund 1-1 1
    Aug 28, 2011 Premier League Manchester United 2-8 1
    Aug 24, 2011 Champions League Udinese 2-1 1
    Улирлын нийт 5
    2010/11
    Огноо Тэмцээн Эсрэг баг Оноо Гоол
    May 22, 2011 Premier League Fulham 2-2 1
    May 15, 2011 Premier League Aston Vila 1-2 1
    May 8, 2011 Premier League Stoke City 1-3 1
    Apr 24, 2011 Premier League Bolton Wanderers 1-2 1
    Apr 20, 2011 Premier League Tottenham 3-3 1
    Apr 17, 2011 Premier League Liverpool 1-1 1*
    Apr 10, 2011 Premier League Blackpool 3-1 1
    Mar 19, 2011 Premier League West Bromwich Albion 2-2 1
    Feb 27, 2011 Carling Cup Birmingham City 1-2 1
    Feb 16, 2011 Champions League Barcelona 2-1 1
    Feb 12, 2011 Premier League Wolverhampton Wanderers 2-0 2
    Feb 5, 2011 Premier League Newcastle United 4-4 2
    Jan 22, 2011 Premier League Wigan Athletic 3-0 3
    Jan 19, 2011 FA Cup Leeds United 3-1 1
    Jan 15, 2011 Premier League West Ham United 3-0 2*
    Jan 1, 2011 Premier League Birmingham City 3-0 1
    Dec 8, 2010 Champions League Partizan Belgrade 3-1 1*
    Season total 22
    2009/10
    Date Competition Team Score Goals
    May 9, 2010 Premier League Fulham 4-0 1
    May 3, 2010 Premier League Blackburn Rovers 1-2 1
    Oct 31, 2009 Premier League Tottenham Hotspur 3-0 2
    Oct 25, 2009 Premier League West Ham United 2-2 1
    Oct 17, 2009 Premier League Birmingham City 3-1 1
    Oct 4, 2009 Premier League Blackburn Rovers 6-2 1
    Sept 30, 2009 Champions League Olympiacos 2-1 1
    Sept 26, 2009 Premier League Fulham 1-0 1
    Sept 12, 2009 Premier League Manchester City 2-4 1
    Season toal 10
    2008/09

    Date Competition Team Score Goals
    May 24, 2009 Premier League Stoke City 4-1 2*
    May 5, 2009 Champions League Manchester United 1-3 1*
    Apr 15, 2009 Champions League Villarreal 3-0 1*
    Mar 17, 2009 FA Cup Hull City 2-1 1
    Feb 24, 2009 Champions League AS Roma 1-0 1
    Feb 16, 2009 FA Cup Cardiff City 4-0 1
    Jan 28, 2009 Premier League Everton 1-1 1
    Jan 3, 2009 FA Cup Plymouth Argyle 3-1 2
    Dec 21, 2008 Premier League Liverpool 1-1 1
    Nov 30, 2008 Premier League Chelsea 2-1 2
    Oct 29, 2008 Premier League Tottenham Hotspur 4-4 1
    Oct 18 2008 Premier League Everton 3-1 1
    Sept 30, 2008 Champions League Porto 4-0 2
    Sep 13, 2008 Premier League Blackburn Rovers 4-0 1
    Aug 30, 2008 Premier League Newcastle United 3-0 2*
    Season total 20
    2007/08
    Date Competition Team Score Goals
    Apr 28, 2008 Premier League Derby County 6-2 1
    Mar 29, 2008 Premier League Bolton Wanderers 3-2 1*
    Oct 7, 2007 Premier League Sunderland 3-2 2
    Oct 2, 2007 Champions League Steaua Bucharest 1-0 1
    Sept 29, 2007 Premier League West Ham United 1-0 1
    Sept 19, 2007 Champions League Sevilla 3-0 1
    Aug 19, 2007 Premier League Blackburn Rovers 1-1 1
    Aug 12, 2007 Premier League Fulham 2-1 1*
    Season total 9
    2006/07
    Date Competition Team Score Goals
    Jan 21, 2007 Premier League Manchester United 2-1 1
    Jan 2, 2007 Premier League Charlton Athletic 4-0 2*
    Dec 26, 2006 Premier League Watford 2-1 1
    Dec 23, 2006 Premier League Blackburn Rovers 6-2 2
    Nov 29, 2006 Premier League Fulham 1-2 1
    Nov 21, 2006 Champions League Hamburg 3-1 1
    Oct 28, 2006 Premier League Everton 1-1 1
    Oct 22, 2006 Premier League Reading 4-0 1
    Sept 30, 2006 Premier League Charlton Athletic 2-1 2
    Aug 8, 2006 Champions League Dinamo Zagreb 3-0 1
    Season total 13
    2005/06
    Date Competition Team Score Goals
    Apr 1 2006 Premier League Aston Villa 5-0 1
    Jan 24 2006 Carling Cup Wigan Athletic 2-1 1
    Nov 29 2005 Carling Cup Reading 3-0 1
    Nov 26 2005 Premier League Blackburn Rovers 3-0 1
    Nov 19 2005 Premier League Wigan Athletic 3-2 1
    Nov 5 2005 Premier League Sunderland 3-1 1
    Nov 2 2005 Champions League Sparta Prague 3-0 2
    Oct 25 2005 Carling Cup Sunderland 3-0 2*
    Aug 14 2005 Premier League Newcastle United 2-0 1
    Season total 11
    2004/05
    Date Competition Team Score Goals
    May 11 2005 Premier League Everton 7-0 1
    May 2 2005 Premier League West Bromwich Albion 2-0 1
    Apr 16 2005 FA Cup Blackburn Rovers 3-0 2
    Mar 19 2005 Premier League Blackburn Rovers 1-0 1
    Jan 9 2005 FA Cup Stoke City 2-1 1
    Jan 1 2005 Premier League Charlton Athletic 3-1 1
    Dec 7 2004 Champions League Rosenborg 5-1 1
    Oct 30 2004 Premier League Southampton 2-2 1
    Oct 27 2004 Carling Cup Manchester City 2-1 1
    Season total 10
    Хаалгыг нь мялаасан эсрэг баг
    10 Blackburn Rovers
    5 Charlton Athletic, Sunderland, Wigan Athletic, Newcastle United, Fulham
    4 Stoke City, Everton, West Ham United, Bolton Wanderers, Tottenham Hotspur
    3 Manchester United, Birmingham City
    2 Sparta Prague, West Bromwich Albion, Manchester City, Reading, Aston Villa, Porto, Chelsea, Liverpool, Plymouth Argyle, Wolves
    1 Rosenborg, Southampton, Watford, Dinamo Zagreb, Hamburg, Sevilla, Steaua Bucharest, Derby County, Cardiff City, AS Roma, Hull City, Villarreal, Olympiacos, Partizan Belgrade, Leeds United, Barcelona, Blackpool, Udinese, Borussia Dortmund
    Хэрэв Ван Перси одоогийн формоо үргэлжлүүлж чадвал Клудын бүх цагийн мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр байр эзлэн орж ирэх боломж түүнд нээлттэй байна.
    Одоо тэрээр 100 гоолтойгоор Жое Бейкерийн хамт Арсеналын мэргэн буучдын жагсаалтын 16-д бичигдэж байна. 1985-97 оны хооронд их буучдын төлөө тоглож байхдаа Премиэр лигт 2 удаа түрүүлж байсан Пол Мерсон Арсенал дахь карьераа 99 гоолтойгоор дуусгаж байсан бол өнгөрсөн Бясба гарагт түүний рекорд эвдэгдэж, тэр 17-д бичигдэж эхэллээ. Робин одоо 10 гоол хийвэл David Herd (107), Frank Stapleton (108) болон Jack Lambert (109) нарын дээр бичигдэж эхлэх боломжтой болох ба Unbeaten 49 багийн бүрэлдэхүүнд багтаж байсан, нэгэн цагт мөр зэрэгцэн тоглож байсан нутаг нэгт агуу Dennis Bergkamp-ийн 120 гоолыг амжилттай зэрэгцэх, гүйцэж түрүүлэх эсэхийг улирлын төгсгөлд харцгаая.
    Жагсаалтын тэргүүнд гарахын тул Робин одоо Арсеналын амьд домог, фанатуудын хамгийн хайртай тоглогч Тиерри Анригийн 226 гоолын рекордыг эвдэх ёстой. Анри бол Арсеналын түүхэнд 200 давсан гоол оруулсан цорын ганц тоглогч билээ.

    GD Star Rating
    loading...
  2. nj says:

    kue mun aihtar nariin gargajee. ene statistic gargasan mongol nuhur chini haana yu hiideg nuhur be taniltsuulaach.

    GD Star Rating
    loading...
  3. Real says:

    http://www.arsenal.com/first-team/players/robin-van-persie/stats net-s yamarch toglogchiin statistics olj bolno, gehde in english

    GD Star Rating
    loading...
  4. madridist says:

    Ёоооооо үнэхээр лаг бичжэээ. ЧИ ШҮҮҮҮҮ

    GD Star Rating
    loading...
  5. Gunners says:

    RVP iin talaarh statistic iig uneheer nariin saihan bichsen bna. Chi ingehed CSPORTS deeer niitlelch bolood bichih yum bol iluu olon hund heregtei medeelel uguh bh. Amjilt husii

    GD Star Rating
    loading...
  6. M says:

    ОРЧУУЛГЫН Л МЭДЭЭ ШҮҮ ДЭЭ. ГЭХДЭЭ БАЯРЛАЛАА.

    GD Star Rating
    loading...
  7. G says:

    Minii and ch mundag ym aaa saihan bichij amjilt hvsie
    harin oroi yaahiin

    GD Star Rating
    loading...
  8. G-d says:

    Flask-d bna. minii hugshin hureed ireh uu? erkatai bna.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: