Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » ДАШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛТ Б.ОЮУНСҮРЭН: ААВ, ЭЭЖ МААНЬ НАМАЙГ ТЭНГЭРЭЭС ХАРЖ БАЙГАА

GD Star Rating
loading...

Стамбулын дэвжээ монголчуудад өгөөжөө хайрлаж, бүсгүйчүүд маань хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Анх удаа ДАШТ-д зодоглохдоо дэд аваргаар тодорч, алдар гавьяаны замналаа эхэлсэн Б.Оюунсүрэнг аян замынхаа тоосноос ч салж амжаагүй байхад нь уулзаж ярилцсан юм.

-Мөнгөн медаль хүртсэнд чинь уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

-Баярлалаа. Амжилт гаргасандаа сэтгэл хангалуун байна. Цаашид бүр сайн барилдахын төлөө бэлтгэлээ хичээн хийнэ.

-ДАШТ-д хүч сорьсон Украин, Япон, Хятадын бөхчүүдтэй урьд нь барилдаж байв уу? Өмнө нь таарч байгаагүй бол тактикаа хэрхэн боловсруулсан бол?

-Сугалаа маш сайхан таарсан. Нэг дугаарыг сугалаад тэгшитгэлд оролгүй эхний тойрогт хийлсэн. Учраа таарсан бөхчүүдтэй өмнө нь барилдаж үзээгүй юм билээ. Украины А.Махиня бол энэ жилийн Европын АШТ-д дээгүүр байр эзэлсэн тамирчин. Багш маань “Гол төлөв толгой уургалж барилддаг бөх байна, үүнийг нь анхаараарай” гэж захисан. Японы бөх баруун тойрдог учраас мэхэнд нь орохгүй байхыг хичээсэн. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азийн аварга Иноүэг дийлсний дараа нөхөд маань баяр хүргэхэд Т.Сүхбаатар багш “Ханах болоогүй. Одоо чамайг бүр ч том даваа хүлээж байгаа” гэж хэлсэн.

-Багшийнхаа хэлсэн бүр том даваанд барилдахын өмнө хэр догдлов?

-Нервтээгүй, өрсөлдөгчөө ялна гэсэн бодолтой дэвжээнд гарсан ч зорилгоо биелүүлж чадсангүй. Аваргын төлөөх барилдаанд гаргасан алдаагаа цаашид давтахгүйг хичээнэ. Уг нь би эндээс явахдаа медаль авах, түрүүлэх зорилго тавьсан юм.

-Туркт очоод дэвжээндээ хэр хурдан дасав?

-Есдүгээр сарын 11-нд Стамбулд очсоноос хоёр хоногийн дараа манайхан жингээ үзүүлж, зарим жингийн барилдаан эхэлсэн. Би 15-нд жингээ үзүүлж, 16-нд барилдсан учраас энэ хооронд хэд хэдэн удаа бэлтгэл хийж, дэвжээндээ дассан. Туркийн дэвжээ монголчуудад ээлтэй гэж үнэн юм билээ.

-Мөнгөн медаль хүртсэн баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнд дуулгав?

- Эгчдээ хэлсэн. Шагналын тавцанд зогсож байхад баяр харуусал зэрэг төрсөн.

-Яагаад харуусал төрсөн гэж. Цаашид чамайг дэлхийн аварга шалгаруулах олон тэмцээн хүлээж байгаа шүү дээ?

-Үүнд гол нь биш ээ. Аав, ээж хоёр маань нас бараад хэдэн жил өнгөрч байна. Охиноо ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн баярт агшныг харсан бол гэж өөрийн эрхгүй бодсон юм. Гэхдээ надад аавын оронд аав, ээжийн оронд ээж болсон сайхан ах, эгч нар бий. Миний ганц эгч Б . Н о р о в с ү р э н М У Б И С – и й н Байгалийн ухааны сургуульд багшилдаг. Миний төлөө санаа тавьдаг, үргэлж зөвлөгөө өгдөг эгчдээ хайртай шүү гэж энэ дашрамд хэлье. Намайг ДАШТ-д явахын өмнө эгч маань “Миний дүү хичээгээрэй, эгч нь залбирна” гэж хэлсэн юм.

- И н г э х э д ч ө л ө ө т бөхөөр яагаад хичээллэсэн юм бэ?

-Сонирхлоороо л энэ спортыг сонгосон. Анх Т.Сүхбаатар багшийн удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэсэн. Эхний үед шантармаар зүйл гараагүй. Тамирчин хүнд гэмтэл авах нь хэцүү учраас бэртлээс болгоомжлохыг багш маань байнга захидаг.

-Чөлөөт бөхөөр сонирхолдоо хөтлөгдөн хичээллэсэн гэж ярилаа. Хэн нэгэн чамд тэгж их нөлөөлж дээ?

-Яг энэ спортоор хичээллэнэ гэж бодоогүй. Намайг бага байхад аав маань ах нартай барилдуулдаг байсан. Тэр үед өөрийгөө бөх болно гэж ер төсөөлөөгүй. 2006 онд МУИСийн химийн ангид элсэн орсноос хойш сарын дараа СТО-ы урдуур явж байгаад гэнэт л спортын хүн болмоор санагдсан. МУИС шахуу хичээлтэй болохоор заримдаа таслаад л чөлөөт бөхийн секцэндээ явна. Секцний хүүхэд мөртлөө багш нартаа шигшээ багийн тамирчин гэж худал хэлдэг байж билээ. Тэгсээр нэг л өдөр их сургуулиа орхисон доо. Одоо би МУБИС-ийн биеийн тамирын багшийн ангийн дөрөвдүгээр курст сурдаг.

-Сургуулиа орхих шийдвэрийг эгч чинь хэрхэн хүлээж авав?

-Эхний үед дуртай байгаагүй. Харин би спортын талбарт заавал амжилт гаргана гэдгээ хэлсэн. Анх 2007 онд Хүүхдийн спортын III наадмын чөлөөт бөхийн 65 кг-д хүрэл медаль авчихаад эгч, ах нартаа дуулгах гэж хөл газар хүрэхгүй шахам баярлаж явсан. Залуучуудын УАШТ-д гуравдугаар байр эзлэхдээ ч бас урамшсан. Энэ бүхэн миний амжилтын эхлэл байлаа. ДАШТ-ээс мөнгөн медаль авсны дараа надад итгэл хүлээлгэсэн хүн бүхэнд баярласан. Аав, ээж хоёр маань намайг тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэдэг.

-Жин хэр их хасдаг вэ?

-Гурав, дөрвөн кг-ыг л хасдаг.

-О.Насанбурмаа та хоёр нэг багшийн шавь бил үү?

-Тийм ээ. Насанбурмаа бид хоёр үй зайгүй найзууд. Тэр надад сэтгэл, итгэлийн урам хайрладаг юм. Нэг багшийн хоёр шавь ихэр медальтай ирлээ гэж бие биедээ баяр хүргэсэн.

-Олимпийн хөтөлбөрт багтдаг жинд хүч сорихыг хүсдэг үү?

-Энэ талаар хэлж мэдэхгүй байна. Тамирчин бүхэн олимпод оролцохыг хүсдэг учраас мөрөөдөл минь 2016 онд биелэх байх.

-Ах нартайгаа барилддаг байсан гэж ярьсан. Хэдэн ахтай билээ?

-Би айлын отгон хүүхэд, нэг эгч, дөрвөн ахтай.

-Бөхийн удамтай юу?

-Аав маань сумын заан цолтой хүн байсан. Ах нар бусад хөвгүүдийн адил барилдах дуртай байсан ч тууштай хичээллээгүй.

-МУИС-ийн химийн ангид суралцаж байсан юм чинь байгалийн ухааны хичээлд сайн байжээ?

-Эгчийн нөлөөгөөр энэ ангид орсон юм. Математик, физик, химидээ гайгүй байсан.

-БТДС-д хамт суралцдаг оюутнуудын дунд бөхчүүд олон бий юу?

-Манай анги 20 гаруй оюутантай, сагс, волейбол, хөнгөн атлетикийнхан суралцдаг юм. Би л чөлөөт бөхийнх. -Шигшээ багт хэзээнээс багтсан юм бэ? -2010 оноос шигшээд орсон. Залуучуудын шигшээ багт харьяалагддаг, “Хангарьд”-ын гэрээт тамирчин. Санхүүгийн дэмжлэг үзүүлдэг “Хангарьд”-ын хамт олонд баярлаж явдаг. Мөн МЧБХ-ны удирдлага, дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Батбаяр,Раднаабазар, Дамбарагчаа, А.Цэдэнсодном болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Гацуурт“ компанийн хамт олондоо талархал илэрхийлье. Та нарынхаа хүчинд өндөр амжилт гаргаж яваа шүү.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
ДАШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛТ Б.ОЮУНСҮРЭН: ААВ, ЭЭЖ МААНЬ НАМАЙГ ТЭНГЭРЭЭС ХАРЖ БАЙГАА, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    evii evii argagui l amidral uzsen aguu ohin bnada uneheer aguu nudnees nulims garmaar amidral gej iim bdag ymda amjilt olon olon uda mongoliin dalbaag delhii devjeend manduulaarai

    GD Star Rating
    loading...
  2. zochin says:

    chamd mongoliin niit boh sonirhogchdoos chin setgeliin bayar hurgee. za duu ulam hicheej mash daruuhan baigaarai. olon ch saihan tamirchin amjiltaas sagsuurch hairan saihan neree hugalj baisan um shuu. eedee minii duu eniig lsanaj yavaarai

    GD Star Rating
    loading...
  3. gak says:

    minii naiz xicheegeerei naizuud ni bvgd demjij shutej bishirch ywdag shvvv

    GD Star Rating
    loading...
  4. davaa says:

    sain bna chinii omno buh ym chini neelttee bna.mongol gesen neriin dor delhiig sogduulj olimp delhiin avarga bolooroi

    GD Star Rating
    loading...
  5. puujee says:

    Minii duu. xairtai shuu. xicheegeerei. Burxan gej bdag umaa. Bidniig bugdiig xarj baigaa. Egch ni duugeeree baxarxdag shuu. Amjilt, amjilt, amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: