Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, АС Рома, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Бояан Кркичийн дебут гоол Ромагийн хожлыг чимлээ

GD Star Rating
loading...

Освальдо болон Бояан

Рома “Олимпико” цэнгэлдэхдээ улирлын хоёр дахь хожлоо 3 : 1-ээр Аталантагаар авлаа. Нийслэл хотын багаас шинэ цэрэг Бояан Кркси анхны гоолоо хийсэн бол Пабло Освальдо, Фабио Симплисио нар тус бүр нэгийг нэмэрлэжээ.

Харин улирлын хожигдолгүй үргэлжлүүлж байсан Аталантагаас Герман Денис нэр төрийн ганц бөмбөгийг оруулсан.

Мартен Стеленбург бэртлээсээ эргэж ирсэн ч Луйс Энрике хаширлан Богдан Лобонцыг гараанд багтаасан байлаа.

Өнгөрсөн тойрогт Пармагаар улирлын анхны хожлоо авсан Рома тоглолтыг эрчтэй эхлүүлсэн. Луйс Энрикетэй хэл амаа ололцсон багийн ахлагч Тотти эхний аюултай цохилтыг хийлээ. Түүний цохилтыг Андреа Консильи аюулгүй болгосон.

Гэхдээ удалгүй нээлтийн гоол орлоо. Де Россигийн өлгөж өгсөн дамжуулалтыг Боян Кркич тогтоон авч хаалгачын алсын буланг чиглүүлэн гоол хийлээ.

Үүнээс 10 минутын дараа Пабло Освальдо Алеандро Росигийн мөргөн өгсөн дамжуулалтыг хүлээн авч хаалгачыг аргалан гоол хийлээ.

Аталантагийн лидерийн байрыг маш хурдан  олж авсан Герман Денис 48 дахь минутад тооны харьцааг ойртуулсан ч Фабио Симплисио 81 дэх минутад эцсийн цэгийг тавьжээ.

Улирлыг хасах зургаан оноотой эхлүүлсэн ч одоо 4 оноотой болчихоод байгаа Аталанта анхны ялагдлаа амслаа. Харин Рома 8 оноотой 3-р байранд.

 

 

10 сарын 1. Рим. Стадион “Олимпико”.
Шүүгч – Доменико Чели (Камбобассо).

РОМА – АТАЛАНТА – 3:1 (2:0)
Кркич, 20 (1:0). Освальдо, 31 (2:0). Денис, 48 (2:1). Фабио Симплисио, 81 (3:1).
Рома Аталанта
 Богдан Лобонц  Андреа Консильи
 Алеандро Роси  Андреа Масьелло
 Николас Бурдиссо  Даниэле Капелли
 Габриэль Хайнце  Томас Манфредини
 Хосе Анхель  Федерико Пелузо
 Даниэле Де Росси  Эзекиль Скелотто
 Фабио Симплисио  Маттео Бриги, 57
 Миралем Пьянич  Лука Чигарини, 90+1
 Франческо Тотти, 69  Симоне Падоин
 Боян Кркич, 61  Макси Моралес, 75
 Пабло Освальдо, 86  Герман Денис
Сэлгээ :
 Фабио Борини, 61  Джакомо Бонавентура, 57
 Давид Писарро, 69  Маноло Габбьядини, 75
 Марко Боррьелло, 86  Фабио Касерта, 90+1

Шар хуудас :

 Фабио Симплисио, 49  Лука Чигарини, 53
   Симоне Падоин, 60
   Даниэле Капелли, 75

 

 

GD Star Rating
loading...
Бояан Кркичийн дебут гоол Ромагийн хожлыг чимлээ, 9.2 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Martin says:

    bojan barcag irgeed ireech geed guital n sain togloosoi

    GD Star Rating
    loading...
  2. Red Devils says:

    http://www.facebook.com/groups/wearereddevils/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei

    GD Star Rating
    loading...
  3. dddddd says:

    ene zurag ih taalagdaj bna shuu BiG Like

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: