loading...
Наполи энэ жил аваргын төлөө өрсөлдөнө гэдгээ батлаж Интерийг 3 : 0-ээр талбайд нь бут ниргэлээ. 41 дэх минутад Интерийн Жоэль Оби талбайгаас хөөгдсөн нь тоглолтын хувь заяаг ерөнхийд нь шийдсэн юм. Тэрээр талбайгаас хөөгдөөд зогсохгүй эсрэг багтаа торгуулийн цохилт бэлэглэсэн. Хамшик пеналтиа алдсан ч Кампаньяро нэмж тооны харьцааг нээсэн.
Улмаар 57 дахь минутад Кристиан Мажио багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан бол Хамсик 75 дахь минутад алдаагаа цайруулан тоглолтын гурав дахь гоолыг хийжээ.
Ийнхүү Наполи 1994 оноос хойш Интерийн талбайд анх удаа хожил авлаа. Мөн Интер 2001 онд Миланд 6 : 0-ээр бут ниргүүлж байснаас хойш хамгийн том ялагдлаа амслаа.
Наполи хүснэгтийн тэргүүн байранд 10 оноотой бичигдэж эхэллээ. Гэхдээ өнөө шөнө явагдах бусад тоглолтуудаас шалтгаалан тэдний байр өөрчлөгдөж болно.
Наполигийн лидер Кавани бэртлийн улмаас энэ тоглолтонд оролцсонгүй.
|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...




ээ хөөрхий интер ч энэ жил барцадтай эхэлж байна даа
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei
loading...