Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Спорт-Лавлах » АМИНД ХАЛТАЙ СПОРТЫН ТӨРЛҮҮД

GD Star Rating
loading...

Өнөө цагийн хамгийн урт удаан үргэлжилдэг спортын төрөл бол орчин үеийн таван төрөлт. Гэхдээ “Modern Pentathlon”-ы төрлүүд нь нэг нэгнээсээ эрс ялгаатай тул ачаалал нь харилцан адилгүй байх жишээтэй. Жишээлбэл эхний өдөр сунаж унатлаа 3000 м-ийн кросст гүйж ирчихээд маргааш нь нам гүмхэн буудлагын талбарт зогсчих жишээтэй. Тэгвэл аль спортын төрөл хамгийн хүнд хэцүү, эрүүл мэндэд хортой байдгийг тодорхойлох гээд оролдоод үзье

Пауэрлифтинг, бодибилдинг

Бодибилдингээр хичээллэснээр илүү мах, өөхөө хаяж, булчин шөрмөс нь зангирсан сайхан биетэй болдог учраас хүүхэд залуус ихэд дурладаг. Гэвч энэ төрлөөр хичээллэгсэд сэргээш, допингийг хамгийн их хэрэглэдэг нь нууц биш. Тийм ч учраас хүчтэй эм бэлдмэл хэрэглэж, өндөр ачаалалтай бэлтгэл хийдэг бодибилдинг, пауэрлифтингчид цаг бусаар нөгөө ертөнц рүү одох нь цөөнгүй.

Тухайлбал “Арьсгүй хүн” хочит нэрт бодибилдингч Андреас Мюнцер 31-хэн насандаа булчин нь задарч нас баржээ. Эмч нар түүнийг аврах гэж 19 цагийн турш оролдоод чадаагүй гэдэг. Мөн дэлхийн есөн удаагийн аварга, дэлхийн рекордыг 54 удаа шинэчлэн тогтоосон Ларри Пацифико арав дахь “Мистер Олимп”-доо түрүүлэх зорилгоор хэт их ачаалалтай бэлтгэл хийсний улмаас зүрх нь хаагдсан гунигт түүх бий.

Спортын саун

Уншигч та “Ийм спортын төрөл байдаг гэж үү” хэмээн гайхаж болох юм. Гэхдээ энэ төрлийн ДАШТ Финландад сүүлийн арав гаруй жилийн турш зохиогдож байгаа гэнэ.

Дүрэм нь тун энгийн. Эрэгтэйчүүд цельсийн 100-110, эмэгтэйчүүд 90-100 хэмд хэн нь удаан тэсэхээ шалгаруулдаг бөгөөд 30 секунд тутамд сауны улайсгасан чулуу руу хагас литр ус цацаж, оролцогчдын тэсвэр тэвчээрийг сорьдог аж.Энэ үед нэгэндээ хүрэхийг, толгойгоо мөрнөөс доош байлгахыг, нүдээ анихыг хориглодог бөгөөд дүрэм зөрчигчдийг тэмцээнээс хасдаг аж.

Гэхдээ ялалт үүнээс ч өндөр үнээр ирэх нь бий. Өнгөрсөн оны наймдугаар сард болсон тэмцээний финалд дэлхийн олон удаагийн аварга Финландын Тимо Кауконнен, 2009 оны олон улсын тэмцээний хүрэл медальт Оросын Владимир Ладыженский нар тунаж үлдсэн бөгөөд хэн хэндээ бууж өгөлгүй хоёул гүрийсээр байгаад ухаан алдан унажээ. Харамсалтай нь эмнэлэгт очоод орос эр ухаан орж чадалгүй байсаар нас нөгчсөн байна.

Триатлон

Триатлоны сонгомол зай нь 3,86 км-т сэлж, 180 км-т дугуй жийж, 42,195 км-т гүйдэг. Өөрөөр хэлбэл тэсвэр, тэвчээрийн дээд гэвэл гурван төрөлтийнхнийг л хэлэх байх. Хойд Америкийн хотууд жил бүр өндөр бай шагналтай триатлоны тэмцээн зохион явуулдаг бөгөөд сонирхогчид хот хэсээд л оролцоод явдаг байж.

Харин 2008 оны Нью-Йоркийн тэмцээний үеэр 32 настай аргентин эр Эстебан Нейва ухаан алдан унасан нь зохион байгуулагчдад н э г и й г бодогдуулахад хүргэжээ.

Тиймээс тамирчдыг олон хот дамжин у р а л д д а г а а с у р ь д ч и л а н сэргийлэхийн тулд Нью-Йорк, Флорида, Айова, Орегоны триатлоны тэмцээнийг нэг өдөр зэрэг эхэлдэг болгожээ. Мөн хэдэн жилийн өмнө Красноярскийн хязгаарт болсон тэмцээний үеэр согтуу жолооч замаар гүйж явсан триатлонч Александр Гризманыг дайрч, хүнд бэртэл учруулсан удаатай.

Теннис

Хөлбөмбөг шиг контакттай спорт биш хэрнээ мэргэжлийн теннис бол хамгийн их бэртэж гэмтдэг спортын төрөл. Теннис тоглоход хөл, гар, нуруу, мөр… гээд биеийн бүхий л эрхтнээ х ө д ө л г ө ө н д о р у у л а х ш а а р д л а г а тулгардаг учраас төдий хэрийн э р с д э л т э й .

Үүний тод жишээ бол ах, дүү Марат, Динара Сафин нар. “Их дуулга”-ын хоёр түрүүт Мараф Сафин өөрийг нь олон сар, жилээр зовоосон өвдөгний гэмтлийн улмаас 29-хөн насандаа зодог тайлсан бол түүний дүү, дэлхийн ¹1 теннисчин асан Динара мөрөндөө зэс засал хийлгэснээс хойш өөдлөхөө больж, улмаар энэ хавар теннисийг тодорхой хугацаагаар завсарлаж буйгаа мэдэгдсэн юм.

Түүнчлэн бүх цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй теннисчин болно гэгддэг байсан Мартина Хингис удаа дараагийн мэс заслын улмаас шилдэг тоглолтоо үзүүлж чадахаа байж, 22-хон насандаа их спортоо орхисон. Сүүлийн үеийнхнээс гэвэл “Их дуулга”-ын нэг түрүүт Аргентиний Хуан-Мартин дель Потрог хэлж болно. Тэрбээр ууцны гэмтлийн улмаас сүүлийн хоёр жил овойж товойх хэмжээний амжилт гаргаж чадахгүй л явна.

Америк хөлбөмбөг

Америк хөлбөмбөгийн тэмцээн байтугай бэлтгэл дээр ч амиа алдах тохиолдол байдаг. Сүүлийн 30 жилд л гэхэд тус улсад 200 гаруй хөлбөмбөгч амиа алдсан хэмээн бүртгэгджээ. Хойд Каролинагийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хөндлөнгийн хүчтэй цохилт, мөргөлтөд байнга өртдөг учраас америк хөлбөмбөгөөр хичээллэгсэд хожим бүх нь бие нь хөндүүрлэсэн, зүрхний өвчтэй хүмүүс болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хамгийн гол нь битүү доргилт, мөргөлт тэр дороо мэдэгдэхгүй бөгөөд хэд хоногийн дараа бие эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг аюултай гэнэ.

Марафон гүйлт

Ямар ч эрүүл саруул хүн 42 км 195 м зайг гүйж туулахаас халшрах нь тодорхой. Тийм учраас дээд зэрэглэлийн марафончид жилдээ 2-3 тэмцээнд л оролцдог. Учир нь ингэж өндөр хэмнэлтэй гүйсний дараа нөхөн сэргэлт авахад хэцүү байдаг. Энэхүү энгийн дүрмийг үл хайхрагчид олширсон учраас сүүлийн үед нийтийн марафоны үеэр осол эндэгдэл гарах нь элбэг болсон.

Хамгийн эмгэнэлтэй жишээ гэвэл 2009 оны Детройтын марафоны үеэр гурван ч гүйгчийн зүрх нь хаагдаж, нас барсныг дурдаж болно. Сүүлд “British Journal of Sports Medicine” сэтгүүлд “ М а р а ф о н г ү й г ч д и й н амь насыг авч одсон гол зүйл нь ус” гэсэн с о н и р х о л т о й нийтлэл гарсан байна. Учир нь халууцаж, ядарсан хүн гэнэт хүйтэн юм ууснаар цусан дахь натрийн хэмжээ хэвийн бус болж, үүний улмаас хоолой өвдөх, толгой эргэх, толгойны өвчин олох, хөших, шоконд орох, бүр үхэхэд ч хүргэдэг аюултай гэнэ.

Дугуй

Дугуй амь насанд шууд утгаараа аюултай биш ч гурван долоо хоногоос багагүй хугацаанд үргэлжилдэг олон өдрийн уралдаанд оролцогчдын хувьд байдал арай өөр.

Судалгаагаар “Тур де Франс”, “Жиро д Итали”, “Вуэльта Испани” зэрэг уралдаанд оролцогчид тэмцээний өдрүүдэд нийтдээ 10 гаруй кг-аар турдаг болох нь тогтоогджээ. Мөн “төмөр хүлэгтнүүд” допинг хэрэглэх нь цөөнгүй болохоор уралдааны замд ухаан алдах, наранд цохиулах, автомашинд дайруулах, нураанаас болж бэртэж гэмтэх тохиолдол бий.

Бокс

Жил гаруйн өмнө Олон улсын олимпийн хороо албан ёсоор боксыг хамгийн аюул эрсдэл ихтэй спортын төрлийн нэгээр бүртгэж авсан.

Боксоор хичээллэгчид бүгдээрээ тархи толгой, нүүрэндээ ямар нэгэн гэмтэл согогтой байдаг гэвэл хилсдэхгүй. Тэгвэл сонирхогчийн боксоос хэд дахин хүнд ачаалалтай бэлтгэл хийдэг мэргэжлийн бокст ямар байх нь ойлгомжтой.

Рингэн дээр нас барах нь хэвийн үзэгдэл шахуу болсон мэргэжлийн бокст ихэнх од тоглогчид ид үедээ буюу 2-3 жилд л хамаг амжилтаа гаргасан, түүнээс хойш жилдээ юм уу хоёр жилдээ ганц тоглолт хийсэн шигээ сууж байдаг. Уралдаж байгаа хүн эцэж цуцаж байгаагаа мэддэг бол бокст өрсөлдөгчөөс ямар хүчтэй цохилт ирэхийг таашгүй. Тэгээд ч бокст ихэвчлэн эхлээд хамгаалж, өрсөлдөгчөө тандаж байгаад дараа нь довтлох тактикийг баримталдаг учраас ядарч сульдсан үедээ хүнд цохилтод өртөх магадлал өндөр.

Р.МАНЛАЙ

GD Star Rating
loading...
АМИНД ХАЛТАЙ СПОРТЫН ТӨРЛҮҮД, 9.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: