loading...
“Урамтай шатар” клуб долоо хоног бүрийн бямба гаригт зохиодог тэмцээнээ энэ удаад олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан явуулав.Өсөх ирээдүйтэй 5-12 насны өсвөрийн шатарчидтай С.Халтар, Б.Цэрэндаш нарын 70-80 насны ахмадууд өрсөлдсөн нь тэмцээнийг ихээхэн сонирхолтой болгосон байна.Тэмцээнд шатарчид швейцарь оноолтоор 7 тавилд өрсөлдснөөс Болдоо (“Хан-Алтай” клуб), Чингүн (“Соёмбо”), Алтайхүү (“Хан-Алтай”), Буянзаяа (“Шатар”) нар шагналт байрт шалгарч ахмадуудаас Ц.Цэрэнчимэд, охидоос Цолмон (“Шатар”), хөвгүүдээс Төгстөмөр (“Урамтай шатар”) нар тусгай шагнал хүртжээ.
Шатрын спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ахмад шатарчин С.Халтар, Б.Цэрэндаш, Г.Нэргүй нарыг Монгол туургатны “УРАМТАЙ ШАТАР” холбооны “Хүндэт мастер” цол, тэмдгээр шагнасныг тус холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс тэмцээний үеэр гардуулав.
loading...



