Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » ЗАМЫН ЦАГДААГИЙНХАН МОТОБИАТЛОНООР ӨРСӨЛДӨВ

GD Star Rating
loading...

Монгол Улсад Замын цагдаагийн алба үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулсан мотобиатлоны олон төрөлтийн тэмцээн аравдугаар сарын 1-нд Морингийн даваанд боллоо. Манай улсад 30 гаруй жилийн өмнөөс үүсч хөгжсөн, гараанаас адилхан хугацааны давтамжтай ээлжээр гарч, бартаа саад бүхий тодорхой замыг туулсны дараа хэвтээ, босоо байдлаас бай буудаж, алдсан сум болгоны тоогоор 300 м-ийн торгуулийн тойргийг туулдаг дүрэмтэй тус уралдаанд 21 багийн 36 тамирчин хурд, цэцээ сорилоо.

Тэмцээнд хөдөө орон нутгаас Ховд, Сэлэнгэ, Архангай, Төв, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Булган, Увс аймгийн тамирчид ирж оролцсон юм. Дүн гарахад Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн хамт олон багийн дүнгээр тэргүүлж, Нийгмийн хэв журмыг хамгаалах газар, Замын цагдаагийн шөнийн эргүүлийн тасгийнхан удаалжээ.

GD Star Rating
loading...
ЗАМЫН ЦАГДААГИЙНХАН МОТОБИАТЛОНООР ӨРСӨЛДӨВ, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: