loading...
Өнгөрсөн амралтын өдөр явагдсан Мерсисайдын дербин талаархи маргаан үргэлжилсээр л байна. Ихэнхи хүмүүс Лиюерпулийг 10 хүнтэй багийн эсрэг муу тоглосон, зарим нэг тоглогчдыг хангалтгүй байсан гээд нилээн сөрөг маягтай байсантай нь санаа нийлэхгүй байсан. Гэлээ гээд часхийсэн сайхан анализ бичиж чадахгүй хойно. Оросын liverpoolfc.ru сайтын админ Alex64 гэдэг хүний дүгнэлт анализуудыг би унших дуртай. Сая бичихийг нь хүлээж байгаад зориуд орчуулж орууллаа. Энэ бичлэгт Мерсисайдын дэрби энэ 2 багийн хувьд ямар утга учиртай болох, Эвертоныхны хувьд яг энэ тоглолтонд шүдээ зуугаад тоглодог учир шалтгаануудыг бичсэн байсан. Хувь хүний бодол болохоор бүх хүмүүсийнхтэй нийлэх албагүй ч уншаад үзэхэд хэрэгтэй гэж бодов.
”Энэ удаагийн дүгнэлтийг урьд урьдынхаасаа арай уртхан бичихээр шийдлээ. Ливерпулийн дэжигчдийн ихэнхи хэсэг болох залуу үеийнхэнд энэ дербигийн түүх, статусыг ойлгоход дөхөм болох болов уу.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. Дөнгөж өчигдөр л Ливерпулп-Эвертоны 203 дахь дербиг үзэж байсан мэт санагдах боловч одоо 216 дахь нь болоод өнгөрлөө.
Энэхүү өрсөлдөөний илэрхийлэхийн аргагүй атмосферыг ойлгохын тулд, тоглогч бүрийн, дасгалжуулагч бүрийн, цаашлаад хотын иргэн бүрийн хувьд энэ тоглолт ямар ач холбогдолтой болохыг ойлгохын тулд энэ тоглолтыг амьдаар нь үзэх хэрэгтэй. Тоглолтоос өмнө, тоглолтын үеэр, түүний дараа сэтгэл санаа 180 градус өөрчлөгддөг нь гайхалтай.
Тоглолт хүртэл цаг тутам өсөн нэмэгдэх хүлээлт, нерв, тоглолтын үеэр дээд цэгт хүрэх эмоци, тоглолтын дараах ялсан багийнхны баяр бахдал дүүрэн хөгжөөн цэнгээн…
Тоглолтын дараа пабад шөнө орой хүртэл “Улаанууд”, “Цэнхэрүүд” ихэнхидээ нэг ширээнд нэгдэн сууж, анх харахад хөгжилтэй хэрнээ хоржоонтойгоор бие биенээ дайрна. Гэвч өрсөлдөгч талууд тоглоомын дүрмийн дагуу энэ бүхнийг тайвнаар хүлээн авна. Хожигдсон талынхан өнөөдөр тэдний өдөр биш байсан гэдгийг хүлээж аван, тайвнаар зөрүүлэн тоглоом наадам хийн, дараагийн учраанд хариугаа авна гэдгээ амлацгаадаг. Ямар ч зөрчилдөөн, нударга зөрүүлэх зүйл байхгүй нь сайхан. Нутгийн хууччуулын яриагаар хамгийн сүүлд хэзээ зодоон цохион болсныг санахгүй, ер нь байсан эсэхийг мэдэхгүй гэж хэлдэг.
Манай дэрбиг “нөхөрсөг” гэж хэлдэг нь оргүй биш ч ингэж нэр өгсөн хүмүүс мерсисайдын дэрбиг эхлэхээс цагийн өмнө ч юм уу эсвэл тоглолтын үеэр нь харсан болов уу? Юу л бол доо.
Дэрбигийн талаар ярьж эхэлснийх түүхийн хувьд энэ дэрби Английн клубуудын хооронд хамгийн таагүй нь. Харьцуулахад Арсенал-Тоттенхэм, Манчестер Юнайтед-ситигийн тоглолтуудын түүхэнд мерсисайдын дэрбид гарч байсан шиг асуудал гарах нь цөөн байсан. Челси-Фулхэмийн талаар бүр чимээгүй байсан нь дээр.
Урт хугацааны турш Эвертоны хувьд манайхтай тоглох тоглолт нь бараг л бүтэн улирлын гол утга учир байсаар ирсэн юм. Ямар ч байсан Эвертон 1980 аад оны дунд үеэс английн хөлбөмбөгийн сор байхаа больсон үеэс тийм байсан. Эвертон клуб олон жилийн турш бидний дараах Английн хамгийн их цомтой баг, зарим үед биднээс ч илүү байсан. 9 удаагийн аварга, Английн цомын 5 удаагийн аварга тэднийг 1985 онд World Soccer Magazine дэлхийн шилдэг клуб гэж тодорхойлж байлаа. Эйзель дэх гунигт явдлын дараа английн багууд европын бан хүртэхээс /манай фэнүүд буруу ихэнх нь байсан /эхлээд тэрхүү том баг уруудсан юм. “Цэнхрүүдийн” фэнүүд үүнийг бидэнд хэзээ ч уучилж чадаагүй юм.
Дээрхээс шалтгаанаас гадна Ливерпуль үргэлж дэлхийн топ гэсэн байрлалаасаа буурсан ч багийн амбиц, зорилгоо хадгалан үлдсэн бөгөөд “нөхөрсөг” –өөс гадна Юнайтедын эсрэг илүү хатуу ширүүн дэрбитэй байсаар ирсэн юм. Харин Эвертонд зөвхөн бид байсан.
Мөнгө санхүү, эдийн засгийн байдал ч үүнд нөлөөтэй. Ливерпулийн дэлхий даяарх брэнд Toffees-тай харьцуулшгүй. Мурсын гэр бүл олон жилийн турш 2 багийг 2 ланг эзэмшиж байсныг бодоход адилхан хөрөнгө оруулалт хийхээр мэт байсан боловч Ливерпүүлийн борлуулалтын, орлого, билетийн орлого, телевизийн цацалтаас орох орлого нь ямагт өндөр байсаар ирсэн.
Иймдээ ч Эвертоны дэмжигчид улирлын хуваариас Ливерпүүлтэй тоглох тоглолтыг хамгийн түрүүнд олж хардаг. Энэ бол үндэс нь.
Үзэх боломж олдож аз минь таарсан 203 дахь дэрбид 18 дахь минутанд ямар ч үндэслэлгүй шахам шалтгаанаар Жеррард талбайгаас хөөгдсөн. Өчигдрийн тоглолтой төстэйгээр, гэхдээ эсрэг тал руугаа.
Одоо өнгөрсөн тоглолтын тухай яриа руугаа оръё. Дээр бичсэн шалтгаануудын улмаас тоглолт маш хэцүү болох нь тодорхой байсан. Улирал боломжийн үр дүнгээр эхэлж байгаа ч түргэн бодолтой зарим хүмүүс багийн бүрэлдэхүүн, дасгалжуулагчдын баг, клубын наймааны бодлогын талаар аль хэдийн яаран дүгнэлт гаргаад эхэлчихсэн явж байна. Зарим үед дэмжигчдийн “далдыг харах “ чадварыг нь гайхах юм. FIFA, fantasy тоглож , товчлуур хурдан дарж сурсаар иймэрхүү хурдан дүгнэлтүүд гардаг болсон байх л даа.
Ингэснээрээ багийнхан, дасгалжуулагч нарт илүү дарамт учруулна. Энэ бол дэмжигчдийн яс үндэс, улс орноос хамаараагүй, Англид ч ийм байгаа. Энэ бол наснаас хамаарч байгаа юм.
Бодит хөлбөмбөг бол маш өөр тоглоом гэдгийг ухаарах хэрэгтэй. Энэ бодит тоглоомд 15 минут тутамд хадгалаад, дахин ачаалаад байх боломжгүй. Энэ бүхэн өөрсдийн ажлаа хийж яваа, юун түрүүнд цаг хугацаа шаардлагатай хүмүүст нэмэлт дарамт үүсгэхээс өөр нэмэргүй. Залуус үүнийг ойлгох хэрэгтэй.
Тоглолтын тухай ярианд буцаж оръё.
Далглишийн гаргах гарааны бүрэлдэхүүний 90 хувийг таах боломжтой байсан. Баруун жигүүрт Хендерсоныг уу эсвэл дэрбид ямагт одтой байдаг Диркийг гаргах уу гэсэн асуулт л байв. Ихэнхи нь Диркийг гаргах байх гэж бодож байсан нь ч биелэлээ олсон.
Гэмтлээс эргэн ирсэн Жеррард гарах эсэх талаар асуулт байсан ч энэ тоглолтын онцлог, түүний түрэмгий, бараг бүдүүлэг болдог шинжийг харгалзан үзвэл ахлагч эхний минутаас тоглохнь маш бага хувийн боломжтой байлаа. Түрүүлэн хэлэхэд Далглиш биднийг гайхуулж чадсан. Сайн тал руугаа.
Кенни Далглиш оройтуулж, ихэнхидээ хоёрхон сэлгээ хийдэгт нь бид бараг дассан. Энэ үйлдлийн талаар олонтаа ярилцаж байсан боловч тодорхой дүгнэлтэнд хүрч чадаагүй. Гэтэл өнгөрсөн тоглолтонд гэв гэнэт тоглолтын дундуур шахуу 2 зэрэг сэлгээ хийсэн нь юуны түрүүнд сэтгэл санааны хувьд хүчирхэг болгохоор үйлдэл байлаа.
Адам, Даунингийн оронд Жеррард, Беллами 2. Бид ялахаар ирсэн, онооны самбар дээрх үр дүн бидэнд таалагдахгүй байсан гэсэн дохиог бүхэнд тэр дундаа Эвертоныхонд өгсөн. Даунингийн сэлгээ бараг л тодорхой байв. Түүний клубт ирснээс хойшхи хамгийн муу тоглосон нь энэ тоглолт байсан байх. Адам боломжийн тоглож байсан боловч сэлгээг хийсэн. Сэлгээтэй зэрэгцээд шахуу Беллами хурдаа авсан Энрикед гайхалтайгаар явдал дунд дамжуулалт өгснийг Энрике 16 гийн талбай руу дамжуулав. Дирк Кюйт ухаалгаар зайлж өгсний дүнд удаан хүлээлгэсэн Энди Кэрролын анхны Премьер лигийн гоол орлоо. Хөдөлгөөн бүхэн нь алдаа мадаггүй, хурдтай, гайхалтай ойлголцолтой энэ довтолгооны эсрэг хамгаалалтынханд ямар ч боломж байхгүй байсан.
Тоглолтын өмнө Ховардаас болгоомжилж байна гэдгээ хэлж байсан. Формондоо орсон тэр ганцаараа тоглолтыг аваад гарчих чадвартай. Өчигдөр торгуулийн цохилт хаасных нь дараа энэхүү бодол толгойд эргэлдэж байсныг нуухгүй. Дирк сайн цохион хэдий ч Ховард хаасан. Суарес, Кэррол нарын цохилт мөн л маш аюултай байсан хэдий ч бас л хаасан. Хаах боломжгүй байсан Адамын хүчтэй цохилтыг түүний өмнөөс хөндлөвч хааж орхисон. Дараа нь Кэрролын нэг цохилтыг мөн л өмнөөс нь Бейнс хааж өгөв.
Ерөнхийд нь хэлэхэд “Тоффийз”-ын хамгаалалтыг нэвтэлнэ гэдэг маш амаргүй байсан. Ийм ч учраас тэр гоол илүү амттай байлаа.
Кеннигийн хийсэн нэг зүйлийг анзаарахгүй байхын аргагүй байв. Талбайд гарч байсан хүн бүрийн сэтгэл санаа, хожих эрмэлзэл. Рейнагийн гоолын баярыг ингэж тэмдэглэж байгааг бид харалгүй удсан шүү дээ. Багийн тал бүрэлдэхүүн ийм тоглолтонд анх удаа тоглож байсан хэдий ч дасгалжуулагч нар тэмцэх, хожих эрмэлзлийг сайтар зохион байгуулалттай сэтгэлээ барих чадвартай нь хослуулах ажлыг хийж чадсан. Өөрөөр хэлбэл эрч хүч эрмэлзлийн хажуугаар хэрэггүй эмоци шаардлагагүй гэдгийг багийнханд ухааруулж чадсан. Хэрэггүй үйлдэл хийн багийнхнаа аюулд оруулах аюул маш их байсан.
Юуны өмнө Суаресийн өмнөөс болгоомжилж байлаа. Өмнө нь би Суаресын талбай дээр биеэ авч явах чадварыг олон шүүмжилж байсныг та бүхэн мэднэ. Өчигдөр тэр талбай дээрх үйлдэл нь гайхалтай байсан.
Луис үүнээс гадна гайхалтай ч тоглосон. Улаан карт авахуулсан, торгуулийн цохилт авчирсан, гоол хийсэн. Луисаас гадна 2 төвийн хамгаалагч, тэр дундаа Шкртел гайхалтай байв. Сүүлийн тоглолтуудад сайн байгаагүй Энрике, төвийн шугамыг итгэлтэйгээр хянаж байсан Адам, Лукас нар. Тоглолт эхлэхээс өмнө төвийн шугамыг “Цэнхэр”-үүдэд алдах вий гэсэн болгоомжлол байсан. Мөн нэмээд сайн тоглож, гол хийсэн Энди Кэррол.
Эцэст нь шүүлтийн тухай. Шүүгч бидний тэмцэлд хөндлөнгөөс оролцож, тоглолтыг эвдэх вий гэсэн болгоомжлолынхоо тухай бичиж байсан. Гэвч тэр оролцсон. Бидний талд байсан л даа. Харин Ховардын ачаар тэр тоглолтыг эвдэж чадаагүй. Иймэрхүү улаан хуудсанд би дургүй. Дээрээс нь пенальти өгнө гэдэг байж болшгүй зүйл. Тоттенхэмтэй тоглоход шүүсэн нөхөр шиг л.
Ижил бүрэлдэхүүнтэй байсан бол пенальти өгөх асуудалгүй байсан.
Энэ шүүлтээс болж бид ч хохирсон. Ноднин жилийн тоглолтонд Кириакосыг хөөгдсөнийг санахад л хангалттай. Би шударга, ширүүн тэмцлээр ялахыг хүсч байна. Хэрвээ ялагдах бол мөн л ижил нөхцлөөр.
203 дахьдДэрбид Жеррард мөн л гэмгүй үйлдлээс болж хөөгдсөн. Бид тэр тоглолтонд 3-1 ээр хожсон. Өчигдөр Эвертонд боломж байсан. Яг тэр тоглолттой адил нөхцөл байдалтай байсан ч Родуэлл, Жеррард хоёрын багтаа гүйцэтгэх үүрэг харьцуулшгүй л дээ.
Яагаад “Төвөвлөсөн ялалт” гэдэг нэр өгсөн бэ гэж үү?
Давхар сэлгээг хийхийг дасгалжуулагчийн баг тоглолт эхлэхээс өмнө төлөвлөсөн байсан гэдэгт би итгэлтэй байна. Төлөвлөсөн юм шиг цагаа олсон, нүдээ олсон сэлгээ байсан болохоор тэр. Үүнийг тухайн үеийн нөхцөл байдлаас болж хийсэн гэдэгт итгэхгүй байна. Болох зүйлийг урьдчилан харснаар Кенни өөрөө болон багийнхныг сэлгээнд бэлдсэн байсан.
Өчигдрийн тоглолт дасгалжуулагчдын багийн төлөвлөсөн ялалт байлаа. Тоглох сэтгэлзүй, тоглолтыг эргүүлсэн сэлгээ. Иймээс ч энэ ялалт яриангүй биднийх.
Кенни Далглишд баяр хүргэе. Ливерпүүлд баяр хүргэе.
Рейна-7,0-Өмнөх тоглолтуудын алдааны тухай бодол үртэс ч гүй алга болсон сайн тоглолт. Клийншит.
Келли-6,5-Боломжийн. Цаг алдалгүй довтолгоог дэмжиж байсан. Хамгаалалтанд гаргасан хэдэн алдаа нь санаа зовохоор биш.
Каррагер-7,5-Тайван, итгэлтэй, найдвартай. Төлөвлөсөн.
Шкртел-7,5-Сайн тоглолт, Агаарт сайн байсан
Энрике-Сайн тоглолт. Хувийн сэтгэлзүй сайн байсан нь нөлөөлсөн байх.
Куйт-6,5 Диркийн хувьд тийм ч сайн болж чадаагүй дэрби. Гэвч эхний гоол дээр гайхалтай ойлголцол гаргасан. Тоглолтын эцэст азнаас болж л гоол ороогүй. Үл ядрах, үргэлж тэмцэгч чадвар нь хэвээрээ.
Лукас-7,0-Сайн тоглолт. Анхааралтай, бараг бүх тэмцэлд ялсан.
Даунинг-6,0-Багийн сул хэсэг байсан. Өөрийн төвшнөөс доогуур тоглосон.
Суарес-8,0-Дээр бичсэн байгаа. Өмнөх шигээ дриблинг хийгээгүй ч гайхалтай довтлогчийн гайхалтай тоглолт болсон.
Кэррол-7,5-Гайхалтай тоглолт, гайхалтай гоол. Байнга аюул учруулж байсан. Цаашид гоолынхоо тоог нэмнэ гэдэгт найдаж байна.
Беллами-6,5-Тоглолтонд сайн орсон. Гоолын эхлэлийг тавьсан. Тоглосон минут цөөн байсан ч Даунингтай харьцуулахад илүү байв.
Жеррард-6,5-Ахлагч багийн сэтгэл санааг өргөж, гоолын моментод оролцоогүй ч тоглолтыг эргүүлж чадсан. Гараанд гарахыг нь тэсэн ядан хүлээж байна. Бие бялдрын хувьд сайн харагдсан.
Хэндерсон-Үнэлгээ өгөхөд хэтэрхий бага хугацаа. Лукас шар карттай байсан тул түүний арыг даахаар гарч ирсэн.
Кенни Далглиш-9,0-Гайхалтай ялалт. Тактик, тоглолтын хувьд аль аль нь. Дээр бичсэн.
Эх сурвалж : liverpoolfc.ru
Орчуулсан : Ш.Амарбаясгалан (liverpoolfc.mn)
loading...




yag yasan gen uu
loading...
iim toroliin medeelel oruulaad baiwal goy l bna oirdoon medee shuurhai bgaad bayrlaj bgaa shuu amjilt zaluusaa
loading...
You’ll never win again, YNWA!!!
loading...
soul_chelsea-d dahiad sain unshaa huu naan chini davgui ym bichsen baina. iimerhuu tohioldol deer dasguulagchiin nuluu ulemj ih baidag ym. derbi derbigiinhaa huuliar yvdag gedeg
loading...
РЕАЛ БАРСА 2ын ТУлААН Л ЧУХАЛ, БУСАД ИЙМ СУРАГГҮ БАГУУДЫН ДЭРБИ НЭРТЭЙ ЮМ МАНАЙ МОНГОЛД ХАМААГҮЙ
loading...
XAXA sda min tegeed ter spanruugaa zail gichii chin
loading...
ene xa xa gedeg nuhur chin harin jinken mulguu gar bnu gu yu ? Barca Real 2 chin derby bish shuu dee jaalaa !!! zugeer l munhiin ursuldugchid. goy goy derbynuud zunduu l bdiishdee inter v milan, celtik v rangers , roma v lazio geed l bna doo bna
loading...
Английн премьер лигийг сонирхогчидын цуглах цэг: http://www.facebook.com/groups/201237369948087/
loading...
liverpool ene jil ondor amjilt uzuulbe gej naidaj bga shuu amjilt
loading...