loading...
Бундеслигийн Хамбург клуб өнгөрсөн тоглолтонд улирлын анхны ялалтаа авсан. Гэвч туслах дасгалжуулагч Родольфо Кардосогоор удирдуулсан Ханзачууд 8-р тойргын сүүлийн тоглолтонд ээлжит ялагдлаа авлаа. Сонирхолтой нь саяхан Хамбургтай хэлэлцээр хийж бүтэлгүйтсэн Хууб Стивенс Шалькегийн дасгалжуулагч болж нөгөө Хамбургийг 1:2 харьцаатай буулгаж авав. Недерланд дасгалжуулагчаар удирдуулсан Шалькегийн Недерланд тоглогч Клаас Ян Хунтелаар хоёр гоол оруулсан юм.
Энэ удаад Шальке тун давгүй эхлэлийг тавьж , Хунтелаар (13) эхний гоолыг оруулав. Хамбург асуудалтай байсан хэдий ч хариу цохилт өгч чадав. Младен Петрич хорин таван минутын дараа тоог тэнцүүлжээ. Хамбург ширүүн байсан бол Шальке илүү боломжуудыг гаргаж байлаа. Хоёрдугаар үед Кристиан Фуксын дамжуулалтаар Хунтелаар хоёрдахь гоолоо оруулж, Хамбургт байсан бяцхан найдварыг тас цохижээ.
Хамбург нийт дөрөвхөн оноотой хүснэгтийн хамгийн сүүлийн байрт Аугсбургийн дараа бичигдэж байна.
| ХАМБУРГ – ШАЛЬКЕ 04 – 1:2 (1:1) | |
| Хамбург | Шальке 04 |
| Ярослав Дробны | Ральф Фарманн |
| Хайко Вестерманн | Марко Хөгер |
| Жеффри Брума | Бенедикт Хеведес |
| Слободан Райкович | Кристоф Метцельдер |
| Деннис Аого | Кристиан Фукс |
| Роберт Теше, 84 | Кирьякос Пападопулос |
| Томас Ринкон | Льюис Холтби, 55 |
| Жи Гин Лам, 74 | Хосе Хурадо, 89 |
| Гекхан Торе | Жефферсон Фарфан, 46 |
| Младен Петрич | Рауль |
| Хосе Паоло Герреро, 65 | Клаас-Ян Хунтелаар |
| Сэлгээ: | |
| Сон Хюн Мин, 65 | Юлиан Дракслер, 46 |
| Ромео Кастелен, 74 | Жермейн Жонс, 55 |
| Маркус Берг, 84 | Чиприан Марика, 89 |
|
Шар хуудас: |
|
| Роберт Теше, 18 | Бенедикт Хөведес, 79 |
| Младен Петрич, 38 | |
| Томас Ринкон, 55 | |
loading...




Kyokunshinkai karate geer xicheellekh sonirkholtoi zaluuchuud bn uu bwal mongol.karate@yahoo.com ruu mail bicheerei xajuudaa body iin tonog tukhuurumjt tulbur xyamd mash toxilog shuu zaluusaa!!!!!
loading...
Младен Петрич ердөө хоёр минутын дараа тоог тэнцүүлжээ.buruu bichtsen ym bishu setguulchee 13dahi munitand ehnii goal orood 38dahi munitand tentsuulsen ym bishuu
loading...
zuw l bichsen b.a.25 gesen b.a exleed sain unsh tegeed daraa ni setgegdelee bich dee jijigxen tarxi mini kkkkk
loading...
Zaschihgyi yu daa
loading...