loading...
Өнгөрсөн сарын эцсээр шатрын “Төгс нүүдэл” клуб монголын шилдэг 10 эмэгтэй шатарчдын дунд зохиосон тэмцээнд ОУХМ Б.Баярмаа түрүүлж ИМ Т.Батчимэг, ФМ Ц.Мөнхчулуун, СМ С.Сарантунгалаг, ДМ Н.Бадамханд нар шагналт байруудад шалгарав.
Уул уурхайн “Бласт” компани ивээн тэтгэж анх удаа зохиогдсон тойргийн энэ тэмцээн нь нэг сая гаруй төгрөгийн шагналын сантай байсан бөгөөд хожил бүрд 10000 төгрөгийн давхар урамшуулал өгсөн ажээ.
loading...



