loading...
Кристиан д’Ориола (Франц), 1928 – туялзуур сэлэм. Олимпийн олон удаагийн аварга.
Абдон Памич (Итали), 1933 – хөнгөн атлетик. 1966 оны олимпийн 50 км-ийн спорт алхааны аварга.
Ганс Здражила (Чехословак), 1941 – хүндийг өргөлт. 1964 оны олимпийн аварга.
Виктор Санеев (ЗХУ), 1945 – хөнгөн атлетик. Олимп, дэлхийн аварга гурвын харайлтын тамирчин.
Хосе Даниэль Валенсия (Аргентин), 1955 – хөлбөмбөг. 1978 оны дэлхийн аварга.
Ян-Уве Вальднер (Швед), 1965 – ширээний теннис. 1992 оны олимпийн аварга, дэлхий, Европын олон удаагийн аварга.
Марианна Тиммер (Голланд), 1974 – тэшүүр. 1998 оны олимпоос хоёр алтан медалийг хүртсэн.
Клаудио Писарро (Перу), 1978 – хөлбөмбөг. Шигшээ баг, Вердер, Бавари Мюнхен, Челси багийн довтлогч. 2001 оны Тив Хоорондын цомын аварга, Германы олон удаагийн аварга.
Златан Ибрагимович (Швед), 1981 – хөлбөмбөг. Шигшээ баг, Аякс, Ювентус, Интер, Барселона, Милан багийн довтлогч. Голландын хошой аварга, Италийн гурван удаагийн, Испаний Ла лигийн аварга.
Рональд Раухе (Герман), 1983 – каноэ. 2004 оны олимпийн аварга.
Фред (Бразил), 1983 – хөлбөмбөг. Шигшээ баг, Лион багийн довтлогч. Францын хошой аварга.
Дарья Шкурихина (ОХУ), 1990 – уран сайхны гимнастик. 2008 оны олимпийн аварга.
loading...




ibra chini bas la leagueiin avarga shde ho
loading...
Ene 2008 onii medee bn aa, hehehe.
loading...