loading...
Байерн Мюнхений тоглогчид хөлбөмбөгөөс түр ч гэсэн хөндийрч Мюнхенд явагдаж байгаа Октоберфестийн баярт оролцлоо.
Өнгөрсөн тойрогт Байернчууд Хоффенхэймтэй гоолгүй тэнцсэн боловч Бундеслигийн хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдсэн. Харин үүний дараах амралтын өдрийг Байерны тоглогчид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй хамт Октоберфестийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Франк Рибери энэ баярыг хөлбөмбөгөөс ангижирч цагийг зугаатай өнгөрүүлэх гайхалтай газар хэмээн нэрлэж байна.
Сүүлийн хоёр долоо хоног Мюнхен хот олны хөлд дарагдаж Октоберфестийн шар айрагны баярыг тэмдэглэж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан олны дунд Байерн Мюнхен багийн тоглогчид ч хамт байлаа.
Мюнхений багийнхан өнгөрсөн тойрогт Хоффенхэймтэй гоолгүй тэнцсэн ч Бундеслигийн хүснэгтийн тэргүүн байранд рэвээр үлдсэн юм. Тэд 2-р байранд яваа Вердерээс 3 оноогоор тасраад байгаа юм.
Фестивалд оролцохоор ирсэн тоглогчид бүгд Баварийн үндэсний хувцас өмссөн байсны дотор энэ хотын унаган иргэд болох Филипп Лам, Бастиан Шванштайгар нар багтаж байлаа. Мөн Томас Мюллер, Мануель Нойер, Юп Хайнкес нар тэдэнтэй нэгдсэн байлаа.
Энэ улирлын эхлэлийг гайхалтай тавьсан Франц хагас хамгаалагч Франк Рибери Мюнхений соёлын хамгийн чухал арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна.
“Фенүүдийн хувьд, багийнхны хувьд ч энэ тун чухал зүйл болж байна. Октоберфестэд өнгөрүүлж буй энэ өдөр үнэхээр хөгжилтэй өнгөрч байгаа. Миний сэтгэл хангалуун байна”
Франк Рибери – Байерн Мюнхэн
Тоглогчид болон багийн ерөнхий захирал Карль Хайнц Руммениггег дагаж ирсэн сэтгүүлчид шар айрагны их танхимд нэвтэрч ажлаа хийлээ.
Мэдээж хэрэг баярын гол утга учир болох шар айргийг үнэгүй тарааж байсан бөгөөд Юп Хайнкес, Ули Хөнесс нар багийнхаа гайхалтай эхлэлийг тэмдэглэлээ. Тэд 8 тоглолтоос 6 хожил авч 21 гоол оруулаад байгаа юм.
Тоглогчдын гэр бүлийн хүмүүс ч баярын үйл ажиллагаанд ирсэн байлаа. Харин Арьен Роббен бага зэрэг хоцорч ирсэн тул торгууль хүлээхээр боллоо.
Баварид төрж өссөн Шванштайгар, Лам нар үндэснийхээ баярыг бусадтай хамт сэтгэл догдлон тэмдэглэлээ. Улирлын төгсгөл хүртэл энэ эрч хүчээрээ дүүрэн байна гэж фенүүд нь итгэлтэй байна.
loading...




goe yuma bayern d amjilt husii
loading...
Nadtai ijil gomboochid l bn
loading...
http://www.facebook.com/groups/wearereddevils/ Man United.n fanuud bwal enehuu group.d negdeerei
loading...