loading...
2011 оны аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд ОХУ-ын Саха улсын Якутск хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Дмитрий Петрович Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо.
Тус тэмцээнд АНУ, Белорусь, Болгар, Иран, Казакстан, Киргиз, Монгол, ОХУ, Тажик, Турк, Украин гэсэн 11 орны бөхчүүд оролцож,манай улсыг төлөөлөн багийн ахлагч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, 55 кг-ийн жинд Э.Бэхбаяр, Д.Цогтбаатар, 60 кг-ийн жинд Б.Нэмэхбаяр, Э.Ням-Очир, 66 кг-ийн жинд Б.Анхбаяр нар оролцсоноос 55 кг-ийн жинд Э.Бэхбаяр түрүүлж алтан медаль, Д.Цогтбаатар 2-р байрт орж мөнгөн медаль,60 кг-ийн жинд Э.Ням-Очир хүрэл медаль 66 кг-ийн жинд Б.Анхбаяр тэргүүлж алтан медаль авлаа. Манай бөхчүүд өмнө нь Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлж байгаагүй бөгөөд тус тэмцээнээс анхны алтан медалиа ихэрлүүлэн авлаа.
Тэмцээний дүн:
55 кг 1. Э.Бэхбаяр (Монгол),2.Д.Цогтбаатар(Монгол), 3. Оган Кигинян (Армен),Тулепбай Габит (Казахстан)
60 кг 1. Александр Богомоев(ОХУ),2. Пётр Сивцев(ОХУ), 3. Вячеслав Ефремов (ОХУ), Э.Ням-Очир(Монгол)
66 кг 1. Б.Анхбаяр (Монгол) 2. Айаал Анисимов(ОХУ),3. Дмитрий Шадрин (ОХУ) Гасан Магомедов(ОХУ)
74 кг 1. Кузьма Сивцев(ОХУ) 2. Айхан Сучу (Турк) 3. Ибрагим Юсупов(Азербайджан),Олег Чернов (ОХУ)
84 кг. 1. Ролан Джиоев(ОХУ) 2. Семен Семенов (Казахстан) 3. Магомед Зубаиров(ОХУ),Раджаб Закаряев(ОХУ)
96 кг. 1. Батраз Газзаев (Россия) 2. Ахмед Билиджи (Турк) 3. Иван Янковский (Беларусь), Андрей Шишкин (ОХУ)
120 кг. 1. Айаал Лазарев (Киргиз) 2. Кирилл Готовцев (ОХУ) 3. Ионис Арзуманидис (Грек), Асхат Кусепов (Казахстан)
loading...




бөхийн ямар төрөл юм болоо . орост якутскт болсон болохоор чөлөөт самбо 2 ийн нэг байхаа
loading...
chuluutiin gran-prix temtseen
loading...