Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Дик Адвокаат “Давуу тал манайд байгаа”

GD Star Rating
loading...

Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны сүүлийн хоёр тоглолтын өмнө Оросын шигшээ багийн дасгалжуулагч Дик Адвокаат багийнхаа амжилтанд итгэлтэй байна. Урьдчилсан шатны B хэсэгт багтсан тэд 17 оноотой хэсгээ тэргүүлж байгаа бөгөөд араас нь Ирланд, Армен, Словакийн багууд нэхэж байгаа юм.
Александр Кержаков шагайны бэртлийн улмаас баасан гаригт Словакийн эсрэг хийх тоглолтыг өнжихөөр болсон.

Гэхдээ Словакийн эсрэг гаргах хангалттай хүчтэй бүрэлдэхүүн байгаа гэж Адвокаат мэдэгдлээ.
Ирэх баасан гаригт Оросын шигшээ Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны шийдвэрлэх тоглолтоо Словакийн эсрэг хийнэ.

Хэсгээ тэргүүлсэн багууд Европын аваргын эрхээ өвөртлөх учраас Дик Адвокаатын баг зайлшгүй хожил авах шаардлагатай байгаа юм. Тэд одоогоор B хэсгийг тэргүүлж байгаа билээ.
“Энэ тоглолт бидний хувьд ч тэдний хувьд ч шийдвэрлэх тоглолт байх болно. Тэгэхээр хэн сайн бэлтгэж чадсан нь л ялалт байгуулна. Орос уу уэсвэл Словак уу”
Дик Адвокаат – Оросын шигшээ багийн дасгалжуулагч



Оросын шигшээ хэсгээ 17 оноотой тэргүүлж байгаа. Гэхдээ Ирланд, Словак, Армен гээд бусад багуудад ч хэсгийн тэргүүн болох боломж байсаар байгаа юм.
“Биднээс бүх зүйл шалтгаалах болоод байгаа нь сайн хэрэг. Бусад багууд ийм зүйл хэлж чадахгүй. Тэгэхээр бидний боломж илүү өндөр”
Дик Адвокаат – Оросын шигшээ багийн дасгалжуулагч



Словакийн Жилина хотод явагдах энэ тоглолтоос их зүйл шалтгаална. Гэхдээ Дик Адвокаат хэсгээ тэргүүлнэ гэдэгтээ итгэж байна.
“Хэсгээ тэргүүлэх магадлал манай багт илүү өндөр байгаа. Ирэх бямба гариг гэхэд энэ байрандаа хэвээрээ үлдэх нь хамгийн чухал”


Дик Адвокаат – Оросын шигшээ багийн дасгалжуулагч

Оросын шигшээ багийн шилдэг довтлогч Александр Кенжаков өнгөрсөн амралтын өдөр шагайндаа бэртэл авсан. Багийнх нь амжилтанд энэ бэртэл сөргөөр нөлөөлөхгүй гэж Адвокаат ярьж байна.
 

“Баасан гариг хүртэл юу ч тохиолдож болно. Ямар нэгэн зүйл төлөвлөж байсан ч гэсэн гэнэтийн саад тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор би ямар ч бэрхшээлийн өмнө бэлтгэлтэй байхыг илүүд үздэг”"
 Дик Адвокаат – Оросын шигшээ багийн дасгалжуулагч


Гэхдээ тэрээр ирэх зочлон тоглолтоос Польш Украйнд зорчих авна гэж найдсаар байна.
 ”Зочлон тоглолтонд бид ялагдаж болохгүй. Тийм болохоор тамирчид маань өөртөө итгэлтэй зоригтой  байх хэрэгтэй”



Дик Адвокаат – Оросын шигшээ багийн дасгалжуулагч
Локомотив багийн хагас хамгаалагч Денис Глушаков өрсөлдөгчийнхөө хүчийг дутуу үнэлэж болохгүй гэдгийг мөн санууллаа.

Арменчууд маш сайн зохион байгуулалттай тоглож байсан. Хэрвээ тэдний талбайд ямар нэгэн алдаа гаргалгүй тоглож чадвал бид ялалт байгуулах боломжтой. Талбай дээр гараад юу болохыг үзэцгээе. Тэрнээс өмнө олон зүйл амлаж чадахгүй.
 

Денис Глушаков – Оросын шигшээ багийн хагас хамгаалагч


Харин түүний багийн анд Алексэй Березуцкий баасан гаригт тэнцээ авахад хангалттай гэж үзэж байна. Гэхдээ хожил байгуулахыг тэрээр хүсч байгаа ажээ.

“Мэдээж хэрэг тэнцээ бидэнд ашигтай. Гэхдээ талбай дээр баг болгон хожихын төлөө гардаг болохоор бид ялалтын төлөө тэмцэнэ”
 Алексэй Березуцкий – Оросын шигшээ багийн хамгаалагч



Баасан гаригт явагдах тоглолтуудаар B хэсгийн лидер шийдэгдэхгүй. Харин ирэх мягмар гаригт бүх зүйл тодорхой болох болно.

GD Star Rating
loading...
Дик Адвокаат "Давуу тал манайд байгаа", 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Russia says:

    Orosuud iim hesegt orchood 1eer garch chadahgui bol uursduduu gomdooroi.

    GD Star Rating
    loading...
  2. Gangar says:

    slovak hetsuu shuu brasiliig multalsan bag shuu dee

    GD Star Rating
    loading...
  3. davka says:

    braziliig haanaas multalsiin hudlaa shaah yumaa. yaay ter alan dzagoev bol aimar yum bnale kerzhakov bertsen ch pavliush bgaa shvvdee gj

    GD Star Rating
    loading...
  4. Slovak says:

    Slovakuud Braziliig bish harin WC 2010 deer delhiin 4udaagiin avarga Italy iig multalsan yum. Gehdee saindaa ch bish Italy chuud denduu muu bsan. Italy – Slovakia – 2:3

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: