loading...
Мирослав Клозе Италийн Лацио Ромд ирсэнээс хойш долоон албан ёсны тоглолтонд оролцож, таван гоол , таван гоолын дамжуулалт өгсөн гайхалтай амжилттай байгаа. Түүнийг Италийн хэвлэлүүдэд харь гарагын хүн хэмээн магтан дуулж , Лациогийн баатар болгон өргөмжилж байгаа билээ.
Баасан гарагт явагдах Евро-2012 тэмцээний урдчилсан шатны тоглолтонд Германчууд Туркийн шигшээтэй тоглоно. Ингээд шигшээ багийн довтлогч Клозе Германы “Билд” сонинд өгсөн ярилцлагаас хэсэгчилэн хүргэж байна.
Италичууд таныг „Killer“ гэж нэрлэж байна…
Би бас “гоолын мангас” гэж бичсэнийг уншсан. Надад хөгжилтэй санагдаж байна. Бид Ромд бүгдээрээ сэтгэл хангалуун байгаа- юу юунаас илүү гэргий, хүүхдүүдэд минь энд байх таатай байна. Миний хувьд гэр бүл минь амар тайван байх нь сайн амжилтын гол үндэс болдог. Мөн миний бэлтгэл үнэхээр хангагдсан.
Өнгөрсөн улиралд та Байернд ердөө ганцхан гоол оруулсан.
Лациод дасгалжуулагч Рейяа надад яг л Ёоги Лөвь шиг тоглох боломж олгож байна. Би тэргүүн шугаманд өөрийн байрлалаа олж, цааш яах вэ гэдгээ хардаг. Дасгалжуулагчын ийм дэмжлэг, энэ чөлөөт байдал маш чухал байдаг. Намайг хэрхэн тоглосон талаар олон зүйл хэлэхгүй. Би ийм байдалд дасаад удаж байна.
Та шигшээ багт хэр удаан тоглох вэ? 2014 оны дэлхийн аваргаар бас тоглох уу?
Эхний ээлжинд би шигшээ багийн хамтаар урдчилсан шатны арван тоглолтыг бүгдийг нь хожиж, дээд амжилтыг эвдэхийг хүсэж байна. Үүний дараагаар дасгалжуулагчтай сууж, цаашдын ирээдүйн талаар ярилцана.
Зодог тайлахыг төлөвлөж байна уу?
Үгүй, Европын аваргын өмнө тийм зүйл болохгүй. Хэзээ төгсгөл гэдгийг би өөрийн зөн совингоороо шийднэ. Гэхдээ гэмтэл бэртэлгүй мөн надад таалагдаж байгаа үед би тоглосоор байх болно.
Марио Гомес, таны довтлогчийн өрсөлдөгч, мөн л сайн формтой байгаа.
Би довтлогч хүнд гоол ямар чухал болохыг мэдэх учир Мариогын төлөө баярлаж байна.
Таны түвшин түүнд дарагдах вий гэхээс айж байна уу?
Би хэзээ ч айж байгаагүй. Энэ нь зөвхөн надаас шалтгаална. Би сайн формтой бол тоглосоор л байна. Мөн би одоогоор тун сайн байгаагаа мэдэрч байна.
loading...




Mario-g odoo guitseheesee ongorson. Klose tuuh bolson
loading...
klose chi bol delhiin amid domog uuriinhuu deed uy uuriihii uy gaihuulj bsan odoo bur dood uydee hurtel gaihuulj bna evropiin avraga delhiin avraga bolood zodog tailah ystoi shuu chi ene zuunii shildeg hul bumbugchin bolooroi
loading...
messi ronoldu hezeech cham shig 14 gol hiij chadahgui tegheer klose hen bolhono oilgomjtoi bizdee
loading...
zuw
loading...
klose yaj ch muudsan gomesiig darna! gomes shigsheedee suga muu dowtlogch! bayern kloseg togloh bolomjiin l ogsongui ternees bish klose bol aguu dowtlogch shude! euro 2012 deer gomes garaand garaad sugaraad kolse selgeegeer orj irj hagalaad l shigsheedee garaand shu gedgee batlana gej bodjiin! suuliin ued germand gants l dowtlogch bdiishd ter ni klose!
loading...
Klose germanii amid domog gehed bolno bizdee
loading...