Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Уран гулгалт, Өвлийн спорт » О.Баюл: Би Сталин шиг хүчтэй

GD Star Rating
loading...

Олимпийн аварга, украин бүсгүй Оксана Баюл саяхны ярилцлагадаа “Тийм ээ, би Сталин шиг хүчтэй” хэмээн өгүүлжээ. 16 насандаа Лиллехаммерийн цагаан олимпоос алтан медаль хүртэж, олны танил болсон түүний амьдрал ойрын жилүүдээс л цэгцэрч байгаа юм. 20-хон насандаа архинд донтож, шавар шалбаагт хутгалдаж явсан энэ бүсгүй ган цаардлын хэцүүг сайн мэднэ. Гэсэн ч сүүдэр туссан амьдралын дундаас өндийх зүрх зоригтойдоо тэр өөрийн хү чийг жинхэнээр нь харуулж чадсан билээ. 1994 оны олимпийн наа дамд олны танил бус нэгэн гулгагч томчуудын өмнө хөн дөлсөж аваргын титэм хүрт сэн нь О.Баюл байлаа. Түүний амьдрал спортын оргил ам жилтад огцом хүрсэн шигээ огцом доошилсон юм.

Багадаа хүнд зовлон туулж, эцгийн хайр халамжаас ангид өссөн тэрбээр 13-тайдаа эхээсээ өнчрөн үлдсэн. Эцгийнхээ ямар хүн байсныг мэддэггүй тухайгаа Оксана дурсамж номдоо бичсэн байдаг. Түүнийг төрсний  дараа аав, ээж нь салсан учраас охин эмээгийнхээ хайр халамжид хүмүүжсэн юм. Түүний эх Марина амьд сэрүүндээ ганц үрээ балетчин болгоно гэж үргэлж ярьдаг байв. Тиймээс охиныхоо хүслийг биелүүлэх үүднээс эмээ нь Оксанаг бүжгийн дугуйланд бүртгүүлэхээр шийджээ. Охин авьяас чадвараараа үеийнхнээсээ богино хугацаанд ялгарсан. Гоц авьяасыг нь олж харсан Галина Змиевская хэмээх дасгалжуулагч түүнд уран гулгалтаар хичээллэх санал тавьсан бөгөөд охин ч дуртай зөвшөөрсөн аж.

Украины хошой аварга болсныг эс тооцвол 1994 оныг хүртэл дорвитой амжилт гаргаагүй тэрбээр Норвегид болсон олимпод гэнэт дүүлж, гурван лутц, хоёр тулупыг амжилттай гүйцэтгэн, өрс өл дөгчөө өнгөлж, хамгийн залуу аваргаар тодорчээ. Түү нийг дэлхийн болон тивийн аваргад өндөр амжилт гаргана хэмээн шүтэн бишрэгчид нь итгэн хүлээж байв. Олимпийн дараа тэрбээр дасгалжуулагчийнхаа хамт АНУ-ыг зорьсон юм. Америкчууд оддыг хэрхэн хүлээж авдаг тэр л уламжлалаараа украин бүсгүйг угтсан. Залуу аварга Нью-Жерсид “Нагона-1998” олимпийн бэлтгэлээ үргэлжл үүлэн хийж байсан ч хүнд бэртлийн улмаас спортоо орхихоос өөр аргагүй болжээ. Энэ л үед дахиж хэзээ ч өндөр төвшинд гулгаж чадахгүй гэсэн бодол төрсөн нь түүний сэтгэлийг тамирдуулсан байна. Тиймээс дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлж, хэд хэдэн мэргэжилтний нүүрийг үзэв. Сэтгэлд нь таарах зүйл охинд огт байгаагүй учраас ид цэцэглэх 20 насандаа архинд донтжээ.

Оксана Нью-Жерси муж дахь чимээгүй амьдралыг сонгож, тэмцээнд өмсөхөөр зэхсэн хувцаснуудаа урж хаян, баар цэнгээний газар хамаг мөнгөө цацаж эхлэв. АНУ-ын сонин хэвлэлүүдийн нүүрийг тухайн үед “Украины өнчин охин хэвийн байдалдаа хэзээ ч буцаж орохгүй” гэсэн утгатай мэдээллүүд чимэх болов. Гэвч хөлчүү амьдралыг цэглэхийг хүссэн Баюл архинаас гаргах эрчимтэй эмчилгээнд жил гаруй хугацаанд явсны үр дүнд шалбаагаас өөрийгөө татан гаргаж чаджээ. Орвонгоор нь эргүүлсэн амьдралаа эмхлүүлэхэд багагүй хугацаа шаардлагатай байсан нь мэдээж. Бэрхшээлийг давж гарсан түүнд хамгийн түрүүнд эцгээ хайж олох санаа төрж, 2006 онд Украинд очих үетэй эцгийг нь хөдөөлүүлэх ёслол давхацсан нь харамсалтай. Тэр үед бүсгүй өөрийгөө еврей үндэстэн гэдгээ мэдсэн байна.

Украинаас буцаж ирээд уран гулгагч өнчин, ядуу еврей хүүхдүүдэд туслах төв байгуулж, долоо хоногийн тогтмол цагт еврей сүмд залбирал үйлддэг болжээ. Тус төвийн захирал Эмили Лериан “Тэр хэцүү амьдралаа огт мартдаггүй. Окса над жаргал, зовлонгоо хуваалцах гэр бүл үгүй учраас бүр хэцүү байдаг болов уу? Түүний сэтгэлд ганцаардал их хэмжээгээр үүрлэснийг би гадарлаж байна” хэмээн өгүүлсэн удаатай. Үнэндээ олимпийн аваргад хань ижил гэж үгүй.Тэрбээр Евгений Суник хэмээх залуутай таван жил амьдраад салсан юм. Харин дөрвөн жил хагасын өмнө Леви Окунов хэмээх эр мэргэжлийн шоунд тоглох хүсэлт гаргасны дагуу украин бүсгүй мөсөн дээр дахин хөл тавьсан билээ.

Өдгөө 33 настай Оксана мөсөн дээр зөвхөн бүжих бус загвар өмсөж болдгийг бодитоор харуулсан. Ангийн үсэн малгай, хээнцэр хүрэм өмссөн түүнийг мөсөн талбартаа буцан ирэхэд үзэгчид халуун дотноор угтаж авсан билээ. “Заримдаа би тэнэг, тэгсэн мөртлөө Сталин шиг хүчтэй болчихдог” гэсэн үгийг шоу нэвтрүүлэгт оролцож байхдаа Оксана өгүүлсэн юм. Украины төр засаг олимпийн аваргыг эх орондоо ирж ажиллах хүсэлт тавьсны дагуу тэрбээр Киевийн БТДС-ийг түшиглэн, уран гулгалтын дунд сургууль байгуулах ажилд ханцуй шамлан оржээ.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
О.Баюл: Би Сталин шиг хүчтэй, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: