Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Улирлын өмнөх тоглолтууд цуцлагдав

GD Star Rating
loading...

NBA-гийн багийн эзэд болон тоглогчид тохиролцоод хүрч чадалгүй дахин уулзалтаа хойшлууллаа. Даваа гаригт явагдсан багийн эзэд болон тоглогчдын холбооны төлөөлөгчдийн уулзалт үр дүнд хүрээгүй бөгөөд шинэ улирлын эхний тоглолтууд явагдахгүй нь тодорхой боллоо.

Хоёр тал үүнээс болж аль аль нь сая сая доллар алдаж байгаа бөгөөд мэдээж NBA эхлэхийг хүлээж буй фенүүдийн тоог гаргах боломжгүй.
Лигийн комиссар Давид Стерн “Бид уулзаж асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаа. Улирлын эхний хоёр долоо хоногийг алдахыг бид хүсэхгүй байна. Аль аль талдаа энэ бүхэн сайнгүй“ хэмээв.

Нийт орлогын хэмжээг 50 – 50 хувиар хуваах саналыг тоглогчдын холбоо хүлээж авахаас татгалзсан тул лигийн удирдлага шинэ улирлын өмнөх тоглолтууд болон эхний хоёр долоо хоногийн тоглолтуудыг цуцалсан юм.

Одоогоор дараагийн уулзалт хэзээ болох тов зарлагдаагүй байна. Хэрвээ дараагийн уулзалт зохион байгуулагдахгүй бол НБА  1998-99 оноос хойш анх удаа улирлын тоглолтуудаад цуцлах болж байна. Тэр улиралд нийт 50 тоглолт цуцлагдаж байсан юм.

Сагсанбөмбөгөөс олох орлогыг 50 – 50 хувиар хуваахыг холбоонooc санал болгосон. Өмнөх гэрээнд тоглогчдын холбоо 57 хувийг авч байсан учраас энэ санал тэдэнд таалагдсангүй.

Хоёр тал мөн цалингийн цэсний хэмжээн дээр ч санал нэгдэж чадаагүй байгаа. 10 сарын 9-нөөс 15-ны хооронд төлөвлөгдсөн байсан 43 нөхөрсөг тоглолт цуцлагдаад байна.

GD Star Rating
loading...
Улирлын өмнөх тоглолтууд цуцлагдав, 10.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. i3 says:

    Сагсанбөмбөгөөс олох орлогыг 50 – 50 хувиар
    hangalttai shd… yamar shunaltain

    GD Star Rating
    loading...
  2. odmande says:

    toglogchid bas shunaltai ymaa mungu ni amidrald ni hurehgui bgaan bhdaa paul pierce ray allen lebron melo ed nar hural dr yu hij ywaan

    GD Star Rating
    loading...
  3. koiji says:

    durtai zuilee hiiged mungu awch bj arai l shunailtai yum aa
    amidrald hangalttai mungu baimaar yum
    uur shine zaluu toglogchid olj bolno sh dee
    dandaa ene heden odoor yaahaw dee
    door n bga sain humuus daragdaad bgan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: