loading...
Шарласан навч хөлийн дор хийсч ирэх , сэр сэр салхитай намар цаг ид дундаа орлоо. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрэлдэж, өрхийн гишүүн бүрийн сурч, хөдөлмөрлөх идэвхи хамгийн өндөр байдаг энэ үед гэрээсэээ ертөнцийг толидох хамгийн өндөр хурдны интернэт, дэлхий ертөнцийн мэдээ мэдээлэл, амралт чөлөөт цагийн болон спортын шилдэг сувгуудтай, амралтын өдрүүдэд гэр бүлээрээ хөгжилдөн суугаад хамтдаа хүссэн киногоо сонгон үзэх боломжийг олгож буй IPTV, гэр бүлийн аюулгүй байдал, тав тухын баталгаа болсон суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг үзүүлэгч Юнивишн компани бөөн, бөөн бэлэг сюрпризийг хэрэглэгчдэдээ өргөн барьсаар байна.
Тухайлбал, дөнгөж долоо хоногийн өмнө дэлхийн шилдэг спортын сувгууд болох ESPN, ESPN HD, ESPNEWS, STAR SPORTS, TRACE SPORTS HD, SETANTA SPORTS сувгуудтай албан ёсны гэрээ байгуулж үзэгчиддээ хүргэж эхлээд байна. Үүнд спорт сонирхогчид тун талархалтай хандаж байгаа бөгөөд ялангуяа дэлхийн номер 1 спортын суваг болох ESPN мөн TRACE SPORTS-ийг өндөр нягтралын HD форматаар хүлээн авч, дэлхийн шилдэг спортын тэмцээнүүд болон Пермьер лиг, Formula-1, Аваргуудын лиг зэрэг шилдэг хөтөлбөрүүдийг үзэж байгаадаа тун их баяртай байгаа. Мөн эдгээр спортын багц сувгуудаас гадна шинээр ASIAN FOOD CHANNEL болон HD форматын TRACE URBAN хөгжмийн сувгийг хүргэж байгаа билээ.
Энэ мэт шинэ технологийн шилдэг үйлчилгээг хүргэж байгаа Юнивишнийн дан IPTV үйлчилгээний сарын суурь хураамж 9,900 төгрөг бөгөөд та хүсвэл хосолсон болон гурвалсан үйлчилгээний дуртай багцаасаа сонголт хийх боломжтой.
IPTV үйлчилгээ нь Монголын телевиз үзэгчдэд дэлхийн шилдэг HD сувгуудыг үзэх болон телевизийн эфирийг ухраах, зогсоох, гараад өнгөрсөн нэвтрүүлгийг 72 цагийн дотор нөхөж үзэх, дуртай нэвтрүүлгээ бичиж авах, видео сангаас хүссэн киногоо сонгон үзэх боломжийг олгож буй 21 зууны телевизийн технологи билээ.
Та яг одоо гурвалсан үйлчилгээний хэрэглэгч болохыг хүсч байгаа бол Юнивишн компани өрх бүрт хэрэглээндээ тохируулан хүссэн багцаа сонгох боломжыг олгож дээр нь нэмээд IPTV үйлчилгээний дан болон хосолсон, гурвалсан үйлчилгээний Classic, Premium ямар ч багцыг сонгосон дэлхийд нэр хүндтэй Pirelli брэндийн төхөөрөмжүүдийг 55.000 төгрөгөөр авах боломжыг олгож, Premium Plus, Unlimited багцуудыг сонговол тус төхөөрөмжийг бүр үнэгүй авах ч эрхийг танай гэр бүлд өгч байна.
Яг одоо та ямар багцыг сонгохоо хараахан шийдээгүй байгаа бол www.univision.mn цахим хаяг ба 7711-8811, 1424 утсанд холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Таны гэр бүлд халуун дулаан уур амьсгал, тохь тухтай орчинг бүрдүүлж чадах дэвшилтэт технологийн Гурвалсан үйлчилгээг “Намрын урамшуулал”-д хамрагдан хаа ч байхгүй хямд үнээр аваарай.
loading...



