loading...
Энэ сарын эхээр Японд зохиогдсон жюүжицүгийн “Tokyo Open” олон улсын тэмцээнд манай улсаас зургаан тамирчин өрсөлдлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн 76 кг-д Ё.Зоригтбаатар, 81 кг-д О.Болд-Эрдэнэ, 94 кг-д Г.Дашдаваа, 100 кг-д Б.Ариун-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 60 кг-д Б.Энхчимэг, 74 кг-д Б.Сугар нар хүч сорьсоноос “Хилчин” спорт хорооны тамирчин О.Болд-Эрдэнэ өөрийн болон үнэмлэхүй жинд аваргалсан байна.
Жюүжицүтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл дуулгахад Монголын жюүжицү, бүстэй барилдааны холбооноос өсвөр үеийн анхдугаар, насанд хүрэгчдийн хоёр дахь удаагийн УАШТ-ийг ирэх арваннэгдүгээр сард зохиохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.
loading...



