Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад тулааны спорт » Kick-boxing news

GD Star Rating
loading...
Кикбоксчдын халз тулаанууд
Залуу кикбоксчдыг дараахи тэмцээнүүд хүлээж байна. 2011 оны 11 сарын 03 нд Ц.Батболд 55 кгд Мутайн төрлөөр БНХАУын Бээжин хотноо,11 сарын 04 нд Хонг Конгт 48 кгд Б.Халиун, 52кгд Б.Мягмарсүрэн, 64 кгд Ө.Төрбаяр нар ээлжит мэргэжлийн халз тулаануудаа хийнэ.
Мөн 2011 оны 12-р сарын 1-3 нд ОХУ-ын  Якутын нийслэл Якутск хотноо ОХУ-ын шигшээ баг дэлхийн шигшээтэй халз тулаан хийх бөгөөд  67 кгд Монголын тамирчинг шигшээ багтаа урьж ОХУ-ын тамирчинтай өрсөлдүүлэхээр боллоо.Ө.Төрбаяр 2009, 2010 онд 2 удаа Якутск хотноо мэргэжлийн К-1 ангилалын азийн аварга цолоо амжилттай хамгаалаад байгаа билээ.
Кикбокс Монголын Олимпт орлоо
Монголын бүх ард түмний спортын 13 дугаар их наадам 2012 онд Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэй зохиогдох бөгөөд спортын 27 төрлөөр Монголын олимпийн аваргын төлөө өрсөлдөх юм. Энэ удаа уламжилалт спортын төрлүүдээс гадна кикбоксын спортын төрөл шинээр албан ёсны төрөл болж Монгол олимпид бүл нэмэн орж ирэв. Энэ нь манай холбооны удирдлага, гишүүд, тамирчид , багш дасгалжуулагчдын уйгагүй зүтгэл хөдөлмөрийн үр дүн юм.
МБАТ-ний 13-р спортын наадамаас 2013 онд Азийн Олимпийн Зөвлөлөөс БНСУ-ын Инчон хотноо зохиогдох Азийн танхимийн болон тулааны спортын 4 -р наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулж авах бөгөөд кикбоксын тэмцээн 2012 оны 4 сард спортын шинэ ордонд дараахи төрөл,жин, ангилалаар зохиогдно.
Нас Төрөл
Насанд хүрэгчид (1994-1978)  Халз тулааны төрөл- Full Contact
ЖИН
эрэгтэй : 51, 57, 65, 69, 74, 79 кгд
Эмэгтэй : 50, 55, 60 кгд
Нэг жинд нэг аймаг, дүүрэг, байгууллагаас 2-оос илүүгүй тамирчин байж болно.
Аймгийн тамирчид харъяа аймгаас, хотын тамирчид харъяа дүүргээс оролцно.
Аймгийн салбар холбоод аймгийн БТС-ын газартайгаа хамтран ажиллаж тэмцээнд оролцох мэдүүлгээ аймгийнхаа БТС-ын газараар батлуулан холбоондоо яаралтай илгээнэ үү.
GD Star Rating
loading...
Kick-boxing news, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: