Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Евро 2012, Европын хөлбөмбөг » Германчууд түүхэн амжилтын төлөө

GD Star Rating
loading...

Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны A хэсэгт багтсан Германы шигшээ өнөөдөр Туркийн талбайд зочлон тоглох гэж байна.
Тэд Испанбулын Turk Telecom Arena-д бэлтгэлээ базааж байна. Иохим Лөвийн баг сонгон шалгаруулалтын найман тоглолтоос 100 хувийн амжилттай яваа бөгөөд ирэх жилийн тэмцээний эрхээ альхэдийнэ авсан билээ.
Өнгөрсөн оны 10 сард энэ хоёр баг учраа таарахад Германчууд 3 : 0-ээр ялалт байгуулж байсан юм.
Германчууд энэ баасан гаригт Туркийн талбайд зочлон Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны тоглолтоо хийж байна.
Иохим Лөвийн баг түүхийн хуудсыг шинээр нээхээр хичээж байгаа. Өмнө нь Германы шигшээ урьдчилсан шатны бүх тоглолтууддаа ялалт байгуулж байгаагүй юм.
Одоогоор Германчууд урьдчилсан шатны найман тоглолтоос найман хожил аваад байгаа билээ.

Өнгөрсөн оны 10 сард Германчууд Туркийг 3-0-ээр талбайдаа буулган авч байсан бөгөөд Мирослав Клозе дубль хийж, Месут Өзил нэг гоол нэмэрлэж байлаа.
Түүнээс хойш Туркчууд сонгон шалгаруулалтыг амжилттай үргэлжлүүлсэн бөгөөд одоогоор хэсэгтээ 2-р байранд жагсаж байна.

Турк талбайдаа Германы эсрэг сайн тоглодог уламжлалтай. Сүүлд хийсэн хоёр тоглолтоос тэд хоёр хжил аваад байгаа юм.
Сами Хэдира, Месут Өзил зэрэг шилдэг тоглогчдоо Германчууд Туркт авчирчээ. Хэдира бэртлийн улмаас Польш, Австрийн эсрэг хийсэн тоглолтыг өнжөөд байсан юм.
Германчууд урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо 10 сарын 11-нд Бельгийн эсрэг хийх юм.

GD Star Rating
loading...
Германчууд түүхэн амжилтын төлөө , 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Премьер лигийг сонирхогчидын цуглах цэг: http://www.facebook.com/groups/201237369948087/

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    sonirholtoi l toglolt bolno doo

    GD Star Rating
    loading...
  3. dddddd says:

    klosegaa harahlaar l saihan bdiin

    GD Star Rating
    loading...
  4. simka says:

    sxan tentseeese

    GD Star Rating
    loading...
  5. ZOOM says:

    Герман Туркуудыг талбай дээр нь 3:1 ээр арчсан шдээ. Яагаад хоцрогдсон мэдээ оруулаад байгаан бэ. Одоо Герман Бельгитэй маргааш тоглох гэж байхад. дэндүү удаан юмаа. Герман машин ажилласаар л байна. Сайхаан сайхан.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: