loading...
“Forbes” сэтгүүлээс нэр нь брэнд болсон тамирчин, клубүүд, спортын үйл явдал, бизнесийн компаниудыг зарлалаа. Тамирчдаас АНУ-ын гольфчин Тайгер Вудс тэргүүлсэн бөгөөд ноднин 82 сая ногоон хүрсэн рекорд орлого нь энэ жил 55 болж буурсан боловч манлайлагчийн байр сууринд хэвээр байна. Түүний удаад Р.Федерер 29 сая, Дэвид Бекхэм 20 сая доллараар үнэлэгджээ.
Мария Шарапова 9 сая доллар “хүрч”, наймдугаар байр эзлэв. 2011 оны хамгийн үнэтэй клубээр бейсболын “Нью-Йорк Янкиз” (340 сая), тодорч, 2007 оноос хойш давамгайлсан “МЮ” (269 сая)-ын өмнө бичигдсэн бол гуравдугаарт “Реал” (5 сая) оржээ. Спортын хамгийн том үйл явдлаар америк хөлбөмбөгийн “Super Bowl” (425 сая) нэрлэгдэж, “Бээжин-2008” олимп (230 сая), ӨАБНУ-д зохиогдсон хөлбөмбөгийн ДАШТ (147 сая) удаад нь жагсчээ.
Компаниудыг “Nike” (15 тэрбум), ESPN телевиз (11,5 тэрбум), “Adidas” (5 тэрбум) тус тус хошуучилсан байна.
loading...



