loading...
Хүүхдийн өвлийн олимпийн анхдугаар наадам эхлэхэд 100 өдөр үлдсэн арга хэмжээний үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч наадмын хүүхдийн элч тамирчнаар БНСУ-ын уран гулгагч, олимпийн аварга Ким Ю На ажиллахаар болсныг зарлалаа. Хорин нэгэн настай тэрбээр олимпийн наадамд залуудаа түрүүлж, олон хүүхэд багачуудад үлгэр дуурайл үзүүлж чадсан нэгэн билээ. Уулын цанын тамирчин АНУ-ын Линдсей Вонн, Австрийн Беньямин Райх нар өмнө нь хүүхдийн элчээр зарлагдаад байлаа.
loading...



