Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Теннисний ертөнцөөр

GD Star Rating
loading...
Бээжин хотноо явагдаж байгаа Хятадын нээлттэй тэмцээний шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс бүрэн тодорч дууслаа. Эрэгтэйчүүдийн төрөлд чансааг тэргүүлж өрсөлдөсөн Францын Жо Вильфред Цонга Томас Бердыхэд хожигдон тэмцээнээс хасагдлаа. Өнгөрсөн сард Моселлийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Цонга 2 тэмцээнд дараалан шигшээд үлдэх боломжтой байсан ч ийн 6:4 4:6 6:1-ийн харьцаатайгаар хожигдсон байна. 3-д бичигдсэн Бердыхийн хувьд энэ нь энэ улирлын түүний анхны шигшээд үлдэж багйаа тохиолдол юм. Тэрээр Лондонд болох улирлын сүүлийн шигшээ тэмцээнд оролцох сүүлийн 4 эрхийн төлөө өрсөлдөж байгаа учраас энэ хожил түүнд маш чухал байлаа. Чехийн тамирчны дараагийн өрсөлдөгч нь Хорватын тамирчин Мариан Силич байх болно. Тэрээр Уимблдоны эхний тойрогт хожигдож байсан нутаг нэгт Иван Льюбичичийг 6:4 6:3-аар хожин шигшээд үлдсэн байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Польшийн Агниеска Радванска Германы залуу од Андреа Петковичтой шигшээд өрсөлдөх боллоо. Өнгөрсөн долоо хоногт Токиод түрүүлсэн Радванска Италийн Флавиа Пенеттаг 6:2 6:4-оор хожсон бөгөөд 11-д бичигдсэн түүний хувьд Пенеттаг 3 дахь дараалан хожиж байгаа нь энэ юм Харин Австрали, Франц, Америкийн их дуулгы тэмцээнд бүгдэд нь шөвгийн наймд шалгарсан Андреа Петкович Румыний Моника Никулескуг 6:2 6:0-ээр хожжээ.  2 тамирчин хоорондоо 4 удаа таарч тоглоход бүгдэд нь Радванкса хожиж байжээ.
***************************************************************
Өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн тэмцээн нь явагдаж Польш теннисчин Агниеска Радванскагийн ялалтаар өндөрлөсөн Японы нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн төрлийн аварга өнөөдөр тодорно. Шигшээд тус тэмцээний чансааг тэргүүлж байгаа Испаний Рафаел Надаль Британий Энди Мюррай нар хоорондоо тоглохоор болсон байна. Надаль Америкийн №1 Марди Фишийг 7:5 6:1-ээр хожсон бөгөөд 1 цаг 35 минутын дотор ялалт байгуулжээ.  Харин №4 Энди Мюррай энэ улиралд маш сайн формтой байгаа Испаний Давид Феррерийг 6:2 6:3-аар хожсон бөгөөд 1 цаг 20 минутанд өрсөлдөгчөө хожжээ. Мюррай энэ улиралд Цинцинатти, Хатан хааны клуб болон Бангкокийн нээлттэй тэмцээнүдэд түрүүлээд байгаа бөгөөд Австралийн нээлттэй тэмцээний шигшээд Жоковичод хожигдсон билээ. Надаль болон Мюррай нар хоорондоо 17 удаа таарч тоглохдоо  13-т нь Надаль хожиж байсан удаатай. Үүнээс сүүлийн 5 удаагийн тохиолдолд нь Надаль дараалан хожоод байгаа. Хамгийн сүүлд Мюррай Испани теннисчинийг өнгөрсөн жил Торонтод хагас шигшээд хожиж байжээ. Хэрвээ Надаль энэ тэмцээнд түрүүлж чадвал 1994 оны Пит Сампрасаас хойшхи  Японд аварга цолоо хамгаалсан анхны тамирчин болох учиртай юм.
GD Star Rating
loading...
Теннисний ертөнцөөр, 9.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: