loading...
Хорватын ҮОХ-ны Ерөнхийлөгч ноён Златко Матеша Монголын ҮОХ-д зочилж хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааны тухай ярилцлаа.
Златко Матеша нь 1995-2000 оны хооронд Хорватын Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд 2002 оноос ҮОХ-ны Ерөнхийлөгч болжээ. Тэрбээр Хорватын олимпийн хорооны ерөнхийлөгчийн үүргийг хүлээхээс гадна Хорват улсад суух Монгол улсын өргөмжит консулын албыг хашдаг юм. Хүн ам цөөн ч спортоороо дэлхийд ноёрхогч улсуудын нэг Хорватын олимпийн босс 2005 онд анх манай оронд хүрэлцэн ирж байсан юм.
loading...



