loading...
Монголын Боулингийн Холбооны 10-р сарын Лигийн тэмцээн “Big Bowling” төвд болж,шилдэг болон шинэ залуу тоглогчид ур чадвараа гайхуулсан олон тоглолтыг үзүүллээ.
Энэ сараас эхлэн эмэгтэй тоглогчид урьдчилсан 3 тоглолт хийж,хамгийн өндөр үзүүлэлттэй 4 тоглогч шигшээ тоглолтонд тоглох болсон бөгөөд шөвгийн дөрөвт бүгд 1-р зэрэгтэй,боулингийн хоёр шилдэг клубийн тоглогчид шалгаран үлдлээ.
Үүнээс 171,00 дундаж оноогоор 1-р байраар шалгарсан, улсын хошой аварга,лигийн тэмцээний 6 удаагийн аварга Х.Өлзийхорол/Big Bowling/, 4-р байраар шалгарсан, энэ оны УАШТ-ий мастерын тэмцээний хүрэль медальт Т.Дорждэрэм/Green Strikes/-ыг 191:137-гийн харьцаагаар хожсон бол хоёр,гуравдугаар байраар шалгарсан тоглогчид хоёрхон онооны зөрүүгээр буюу 166:164-ийн харьцаагаар С.Дэлгэрцэцэг/Big Bowling/-ийн ялалтаар өндөрлөж,УАШТ, Холбооны цом тэмцээнүүдийн хүрэл медальт З.Гэрэл/Green Strikes/ хоёр дах удаагаа эхний гуравт үлдлээ.
Түрүү байрын төлөө нэг клубийн шилдгүүд чансаагаа харуулан өрсөлдөж,С.Дэлгэрцэцэг 10 дах шидэлт
дээрээ алдаа гарган спейр алдсанаар,Х.Өлзийхорол/ 7 удаа лигийн тэмцээнд түрүүлсэн өвөрмөц амжилтын
эзэн болжээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн дээд зиндаанд өрсөлдсөн шилдэг 26 тоглогчийн өрсөлдөөнөөс
спортын зэрэг бүхий 4 шилдэг тоглогч хагас шигшээд шалгарснаас 184,33 дундаж оноогоор 1-р байраар шалгарсан,лигийн тэмцээний 3 удаагийн аварга Ц.Лхасүрэн/Big Bowling/-г 4-р байраар шалгарсан,2010 оны УАШТ-ий хос тоглолтын мөнгөн медальт Г.Магсаржалам/Green Strikes/ 226:193-ын харьцаагаар хожив
Харин нөгөө тоглолтонд 9-р сарын зэрэгтэй тоглогчдын тэмцээний аварга С.Батзориг/Double-X/,УАШТ,Холбооны
цом тэмцээнүүдийн хүрэл медальт Ж.Энхжаргалан/300 клуб/-г 189:143-ын харьцаагаар тус тус буулган авч, тэргүүн байр булаалдахаар шалгарсан юм.Лигийн шинэ аваргын төлөөх тэмцэлд С.Батзориг 213:168-ын харьцаагаар хожин,хоёр том тэмцээнд дараалан түрүүлж,бэлтгэл сайтай байгаагаа харуулан,чансаагаа 100 оноогоор ахиулжээ.
Дэд зиндаанд Ц.Батмагнай/ТЭЦ-3/ 7-р сарын амжилтаа бататган түрүүлж,МБХ-ны отгон клуб болох СЭЗДС-ийн боулингийн клубийн тоглогч Б.Даваажаргал дэд байрт,А.Баттулга/B’Zone/ 3-р байрт шалгарсан байна.Тэмцээний өндөр онооны шагналын эздээр эрэгтэйчүүдээс Г.Магсаржалам/226/,
эмэгтэйчүүдээс Х.Өлзийхорол/194/ нар тодорлоо.
loading...




Биг Боулинг гэж үнэн царай алдсан газар. Өндөр дүнтэй шагналын сантай гээд шагналын мөнгөө авах гэхээр мөнгөндөө тааруулж тоглох эрх ав гээд муридаг үнэн тэнэг гарууд даа
loading...