Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » Б.Мөнгөнтуул Нальчикт өрсөлдөж байна

GD Star Rating
loading...

Өнгөрөгч бямба гаригт ОХУ-ын Кабардино-Балкарын нийслэл Нальчикт FIDE-гийн эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний гурав дахь гараа эхэллээ.

Тус тэмцээнд 2008 оны дэлхийн аварга ОХУын Александра Костенюк, дэлхийн чансааны лидер Надежда Косинцева, түүний эгч Татьяна Косинцева, Екатерина Ковалевская, Алиса Гальямова, Украины Катерина Лагно, БНХАУ-ын Жу Юнжен, Жао Сьюэ, Катарын нэрийн өмнөөс тоглож буй экс-дэлхийн аварга Жу Чэнь, дэлхийн аварга Болгарын Антоанета Стефанова, Литвийн их мастер Виктория Чмелите, манай Б.Мөнгөнтуул гэсэн 12 шилдэг шатарчин тойргийн журмаар өрсөлдөх юм.

Тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ FIDE-гийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “2008 оноос эхлэн Нальчик олон улсын чанартай тэмцээнийг хүлээн авч, нэр төртэй зохион байгуулж ирснээр энэ бүгд найрамдах улсын имиж нь шатар болсон” гэжээ. Манай тамирчин өчигдөр болсон эхний өрөгт ОХУ-ын Е.Ковалевскаятай тоглосон.

М.ОРГИЛ

GD Star Rating
loading...
Б.Мөнгөнтуул Нальчикт өрсөлдөж байна, 1.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: