Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Котоошюү түрүүллээ

GD Star Rating
loading...

Бүх Японы аварга шалгаруулах сүмогийн тэмцээн 70 дахь удаагаа Токио хотын “Кокүгикан” ордонд энэ сарын 3-нд хасагдах системээр зохион байгуулагдлаа. Тэмцээний макүүчи зиндааны барилдаанд Болгарын озэки Котоошюү хоёр дахь удаагаа тэргүүлэв. Тэрбээр зургаан жилийн өмнө түрүүлж байсан бөгөөд энэ удаад үзүүр түрүүнд Барүтог ялсан байна.

Намрын тэмцээний дараа Тайландын Бангкокт зургаан хоног амраад ирсэн ёкозүна Хакүхо бэлтгэл дутуу байснаас эхний тойрогт Гоэйдод ёрикири мэхээр ялагдсан бол Харүмафүжи шөвгийн дөрөвт Котоошюүд уналаа. “Шинэ озэки” хэмээн сүртэй зарлуулан орж ирсэн Котошёогикү 16-д Гоэйдод өвдөг шорооджээ.

GD Star Rating
loading...
Котоошюү түрүүллээ, 7.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: