Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012, Европын хөлбөмбөг » “Олимпийн цэнгэлдэх” нээлтээ хийлээ

GD Star Rating
loading...

Евро 2012-н шигшээ тоглолт явагдах Киевийн олимпийн цэнгэлдэх өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийлээ. 70,000 үзэгчийн суудалтай шинэ цэнгэлдэхийн нээлтийн ажиллагаад Украйны ерөнхийлөгч Виктор Янукович оролцож үг хэллээ. Хээл хахуулийн асуудалд орооцолдоод байгаа тэрээр  “Энэ цэнгэлдэхийн ачаар бид гайхалтай Евро зохион байгуулна” хэмээн хэлсэн бөгөөд үзэгчид алга таших тус шүгэлдэж угтлаа.

Гэхдээ под од Шакира  тайзан дээр гарч ирсний дараа энэ хүйтэн уур амьсгал хоромхон зуур арилсан юм. 40 минутын тоглолт үзүүлэхдээ тэрээр өөрийн алдарт “Вака Вака” дуугаа сонирхууллаа.

Украйны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Григорий Михайлович  ”Энэ цэнгэлдэх бол Динамо Кьев, Валерий Лобановский нарыг төрүүлсэн газрын бэлэг. Цэнгэлдэх одоо дэлхийн стандартад нийцэхээр боллоо. Зөвхөн хөлбөмбөг биш хөнгөн атлетикийн тэмцээнийг ч зохион байгуулж чадна. Дэлхийн шилдэг 10 цэнгэлдэхийн нэг болж чадна гэж бодож байна” гэжээ.

2008 оны 12 сараас цэнгэлдэхийн барилгын эхэлсэн бөгөөд нийт 585 сая еврогийн өртгөөр босжээ. Еврогийн үеэр энэ цэнгэлдэхэд 5 тоглолт явагдах бөгөөд үүнд финалын тоглолт багтаж байгаа.

Харин ирэх 11 сарын 11-нд Украйн – Германы нөхөрсөг тоглолт энэ цэнгэлдэхэд явагдана.

 

GD Star Rating
loading...
"Олимпийн цэнгэлдэх" нээлтээ хийлээ, 9.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. storm says:

    delhiin shildeg 10-t oroh n ch yu yum be

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: