loading...
Олон улсын модон бөмбөгийн холбооноос Хятадын Тайвань улсын Тайпей хотноо 2011 оны 10 дугаар сарын 9- 14-ны өдрүүдэд Тайваний модон бөмбөгийн нээлттэй олон улсын 16 дугаар тэмцээн зохион байгуулагдна.
Энэхүү тэмцээн нь Тайвань улсын үндэсний баярын 100 жилийн ойн арга хэмжээнд зориулагдан явагдах юм. Тэмцээнд 20 гаруй орны 250 орчим төлөөлөгчид оролцох гэж байна.
Монгол улсаас 4 тамирчин, дасгалжуулагч, шүүгч, албаны 2 хүн нийтдээ 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцно. Монголчууд энэхүү тэмцээнээс 2007 онд хүрэл медаль хүртэж байсан ба жил бүр баг тамирчидаа бэлтгэн оруулж иржээ.
Тэмцээний дараа олон улсын сертификат олгох 3 хоногийн дасгалжуулагчийн семинар болох ба ХААИС-ийн багш Ж.Загас, Мон-Алтиус БТДС-ийн багш М.Ганболд нар оролцох юм.
Тайваны нээлттэй тэмцээн нь тухайн жилийнхээ хамгийн өндөр чансаатай тэмцээн болдог, ба мөнгөн шагналын хэмжээ нь бусад тэмцээнээс хамгийн өндөр ба олон шилдэг тамирчид оролцдогоороо чухал онцлог юм.
loading...



