Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг, Реал Мадрид » Рауль Албиол бэртэл авчээ

GD Star Rating
loading...

Албиол Чехийн эсрэг талбайд гарсан

Реал Мадридын хамгаалагч Рауль Албиол шигшээ багийн бэлтгэлийн үеэр шанааны ясаа цуулжээ. Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны өмнөх бэлтэлээ хийж байхдаа тэрээр энэхүү бэртлийг авчээ. Мягмар гаригт Шотландтай хийх урьдчилсан шатны сүүлийн тоглолтыг тэрээр өнжих болсон байна.

Мадридын багийн удирдлага түүнийг хэр удаан хугацаагаар бэртсэн талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Реал Мадридын албан ёсны сайтад “Las Rozas дахь шигшээ багийн  баазад бэлтгэл хийж байхдаа Рауль Албиол бэртэл авлаа. Шигшээ багийн эмч Оскар Селадагийн бидэнд өгсөн мэдээллээр түүний нүүрний шанааны яс бага зэрэг цуурсан юм байна’ гэжээ.

Чехийг 2 : 0-ээр хожсон тоглолтонд   Шави Алонзо   мөн бага зэргийн бэртэл авсан. Иймээс Шотландын эсрэг талбайд гарах эсэх нь тодорхойгүй байна. Испаничууд Европын аваргын эрхээ 100 хувийн амжилттайгаар альхэдийнэ халаасалсан.

Реал Мадрид энэ долоо хоногт Реал Бетисийг талбайдаа угтаж авна.

GD Star Rating
loading...
Рауль Албиол бэртэл авчээ, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. tomroo says:

    oo ymar balai ym be sn hamgaalagch shde hurdan edgeerei hvleej bna shv bagiinhan chine

    GD Star Rating
    loading...
  2. wahaha says:

    reald mgl hun togoldog bur bdag ch gj medehguin bna hahaha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: