Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » ФУТЗАЛНЫ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН КУРС ЭХЭЛЛЭЭ

GD Star Rating
loading...

МХБХ-ноос “Сургалт-Бүтээн байгуулалт”-ын жилийн төлөвлөгөөний дагуу дасгалжуулагч нарыг бэлтгэх үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Сүүлийн 10 гаруй жил футзалыг үндэс суурийг тавин, хөгжүүлэх ажлыг хийсэн Холбоо энэ удаа дасгалжуулагч нарын боловсролыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Сургалтыг Азийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран 2011 оны 10 дугаар сарын 08-наас 13-ны хооронд МХБХ-ны Төв байранд хийж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаа бямба гарагт болсон бөгөөд сургалтыг нээж, МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Р.Энхбаяр, сургагч багш Кувейт улсын иргэн Eisa Saadoun нар үг хэллээ. Анх удаагаа болж байгаа энэхүү сургалтад оролцохоор 30 гаруй дасгалжуулагч бүртгэгдсэн боловч, зөвхөн 18 дасгалжуулагч сууж, заалны хөлбөмбөгийн багш, дасгалжуулагчийн эрх авах боломжтой юм. Үлдсэн багш нар сонсогчоор сууж байгаа бөгөөд тэд ихээхэн зүйлсийг сурч байгаа ажээ.

Энэхүү сургалтын төгсгөлд суралцагч нараас шалгалт аван тэнцсэн тохиолдолд AFC-ийн футзалын дасгалжуулагчийн эрх авна. Мөн Футзалын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор бэлтгэл хийж байгаа Монгол Улсын шигшээ багт сургагч багш зөвлөлгөө өгч ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Монгол Улсын Футзалын шигшээ баг 2011 оны 11 дүгээр сарын 13-наас 19-нд Малайзийн нийслэл Куала Лумпур хотноо тэмцээндээ оролцоно.

GD Star Rating
loading...
ФУТЗАЛНЫ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН КУРС ЭХЭЛЛЭЭ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. gueg says:

    Ene surgalt dahij heze boloh we Mongolin shigshee bagtaa amjilt husii…….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: