loading...
Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээнд 20 дахь түрүүгээ авч, их аваргуудын эгнээнд багтсан Хакүхо ургацаа хураажээ. “Цагаан гарьд” энэ жилийн зургадугаар сард Японы Хоккайдо мужийн Такэгава хотын аялал жуулчлалын хүндэт элчээр томилогдсон бөгөөд “Хакүхо” нэртэй брэнд будааны шинэ сорт гарган, тариалж байгаа юм. Тэрбээр энэ сарын 8-нд Такэгава хотод очиж, будаагаа хураасан байна.
Их аваргын будаа хурааж байгааг сонирхохоор цугласан хэвлэл мэдээллийнхэнд Хакүхо “Амьдралдаа анх удаа будаа хурааж үзлээ. Маргаашнаас худалдаалж эхэлнэ” хэмээн ярьжээ. Хакүхо 2012 оны зургадугаар сараас Хархоринд брэнд будаагаа тариалахаар бэлтгэлээ хангаад байгаа гэнэ.
loading...




20gahi turuugee avch ih avraguudiin egneend bagtsand bayr hurgey tsaash tsaashdaa zondoo turuu avaarai nas bn bie bn huch bn deed amjilt togtooh bhaa bi itgej bgaa shu
loading...
bayar hurgiye ene chin eh orond maan heregtei shuu dee naad budaa tarihaa sn surch avaad eleg negtnuuddee sn zaaj uguurei mash saihan sanaa budaagaa uursduu taridag bolbol yamar saihan geech za amjilt avargaa
loading...