loading...
Волейболын залуучуудын улсын аварга шалгаруулах “Гоё кап” тэмцээн Спортын төв ордонд долоон өдөр үргэлжилж, баасан гаригт өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй зургаан баг өрсөлдсөн юм. Тэмцээнд 22 хүртэлх насны залуус орох эрх нь нээлттэй байсан. Тиймээс лигийн цөөнгүй тамирчин тоосоо өргөж, тэмцээнийг сонирхолтой болгосон юм. Ер нь энэ тэмцээнд лигийн багуудын залгамж халаа болон бэлтгэгдэж буй тамирчид хүч үзсэн гэж болно.
Эрэгтэйчүүд хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглосон ба хэсэг тус бүрээс хоёр баг гарч цааш олимпийн системээр өрсөлдөхөд ШШГЕГ-ын “Сүлд” клуб аваргалж, “Уурхайчин” мөнгө, “Хасу Мегастарс” хүрэл медалийн эзэн болсон юм. Р.Тамираагийн дасгалжуулсан “Ноён” багийн хүүхдүүд өнгөрсөн хавар болсон клубүүдийн АШТ-д “Хаан” банкны нэрийн өмнөөс тоглож түрүүлсэн. Харин энэ удаа “Сүлд” спорт хорооны өмнөөс тэмцээнд орж, алтан медаль хүртлээ. Тус баг лигт ч энэ нэрээр орох аж. Эмэгтэйчүүдийн тэмцэлд зургаан баг оролцсоноос нэг тойргийн дараа эхний хоёр байр эзэлсэн нь аваргын, гурав, дөрөвт жагссан нь хүрлийн төлөө тоглов.
Лигийн аварга “Энагура” багийн залуу охидоос бүрдсэн энэ энэ тэмцээнд “Говьсүмбэр Петровис” нэрийн дор тоглож, хүрэл медалийн эзэн болсон. Харин аваргын төлөө “Уурхайчин”, “Тэнүүн Огоо” гэсэн лигийн хоёр багийн залуу тамирчид хүч сориход “Уурхайчин” 3:0-ээр итгэлтэй хожиж түрүүллээ. Энэ баг залуучуудын УАШТ-д сүүлийн зургаан жил дараалан түрүүлж байгаа аж. “Уурхайчин”-ы охид энэ тэмцээнд зургаа дараалан хожиж түрүүлэхдээ “Тэнүүн Огоо”-д л ганц парт алджээ.
Б.ЭНХЖИН ФОТОГ Ц.БАТБААТАР
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
ХАГАС ШИГШЭЭ
Сүлд-Тэнүүн Огоо 3:1 (25:17, 22:25, 25:21, 25:17)
Хасу Мегастарс-Уурхайчин 1:3 (21:25, 25:27, 25:17, 23:25)
ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
Хасу Мегастарс-Тэнүүн Огоо 3:0 (25:23, 25:21, 25:22)
ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Сүлд-Уурхайчин 3:1 (19:25, 25:19, 25:22, 28:26)
ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ТОГЛОЛТ
Говьсүмбэр-ХААИС Витафит 3:0 (25:12, 25:17, 25:11)
ШИГШЭЭ ТОГЛОЛТ
Уурхайчин-Тэнүүн Огоо 3:0 (25:14, 25:20, 25:22)
Давуулагч: эмэгтэй-Наранцацрал (Тэнүүн Огоо)
эрэгтэй-Даваажаргал (Хасу Мегастарс)
Хамгаалагч: эмэгтэй-Одмаа (Уурхайчин)
эрэгтэй-Ган-Эрдэнэ (Сүлд)
Холбогч: эмэгтэй-Отгонбямба (Уурхайчин)
эрэгтэй-Болор-Эрдэнэ (Сүлд)
Довтлогч: эмэгтэй-Халиун (Говьсүмбэр)
эрэгтэй-Г.Эрдэмбилэг
Тэгш тоглогч: эмэгтэй-П.Буянжаргал (Уурхайчин)
эрэгтэй-Цэрэнбаатар (Сүлд)
Дасгалжуулагч: Г.Баярсайхан (Уурхайчин)
Шүүгч: Д.Хүрэлноров
loading...







