Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Шатар, даам, хөлөгт тоглоом, Шинэ мэдээ » Chess news: Түргэн болон блиц тоглолтын УАШТ болов

GD Star Rating
loading...

Түргэн болон блиц тоглолтын УАШТ болов

Энэ сарын 7-9ний өдрүүдэд МонголынҮндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын байранд явагдсан 2011 оны Түргэн болон блиц тоглолтын УАШТ-д эрэгтэй, эмэгтэй 90 шахам шатарчид оролцон швейцарь онооолтоор 9 тавилд өрсөлдөв.

“Голомт” банк, МҮХАҮТ болон Реклам сурталчилгааны “Yes” төв ивээн тэтгэсэн энэ тэмцээний 25 минутын түргэн тоглолтын төрөлд ФМ Г.Эрдэнэ, ИМ Д.Шаравдорж, ФМ Н.Баттулга, эмэгтэйчүүдээс ИМ Т.Батчимэг, ФМ С.Отгонжаргал, ОУХМ Б.Баярмаа, блицээр ФМ У.Насанжаргал, ФМ Д.Эрхэмбаяр, СМ Д.Гандуулга, эмэгтэйчүүдээс ИМ Т.Батчимэг, ОУМ Д.Янжиндулам, ФМ Ц.Мөнхчулуун нар медальт байруудад шалгарлаа.

Шатрын бодлого бодолтын улсын аварга тодров.

Энэ сарын 7-8ны өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын байранд явагдсан Шатрын бодлого зохиомжийн Дэлхийн хүндэт мастер С.Чимэдцэрэн агсны нэрэмжит Бодлого бодолтын 2011 оны УАШТ-д Бодолтын улсын аварга М.Гүнбаяр, С.Ган-Од нарын 40 шахам бодогчид оролцон 2 шатанд өрсөлдөв.

”Цагаадай Трейд” ХХК ивээн тэтгэсэн, уламжлал болон зохиогдож буй энэ тэмцээнд ФМ Г.Эрдэнэ түрүүлж аваргын цом, алтан медаль хүртэж ДМ Б.Ариунбүүвэй, ФМ М.Гүнбаяр нар мөнгө, хүрэл медаль зүүцгээв.

 

Ахмадууд түргэн тоглов.

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан МҮХАҮТ-д явагдсан “НАБСАН” компаний нэрэмжит Ахмад шатарчдын 2011 оны түргэн тоглолтын УАШТ-д 40 шатарчин оролцсноос ФМ Ж.Лхагваа, ДМ Л.Лхагвасүрэн, ОУМ Л.Мягмарсүрэн, эмэгтэйчүүдээс ДМ Д.Сэржмядаг, ОУХМ Ш.Батцэнгэл, ДМ М.Жаргалсайхан нар алт, мөнгө, хүрэл медалиудын эзэд болцгоов.

 

Хятадын шатарчидтай амжилттай өрсөлдлөө.

Энэ сарын 1-7ны өдрүүдэд урд хөршид явагдсан олон улсын нээлттэй тэмцээнийг манай сайт мэдээлж байсан билээ.Тэмцээнд Жоу Вэйци, Жоу Зянчао (хоёул БНХАУ), Нгуен Шон (Вьетнам) нарын их мастерууд ижил 7 оноогоор эхний байруудад шалгарсан бол тэмцээний чансааг магнайлж байсан “хоёр мянга долоон зуутангууд” 6 оноо авцгаажээ.

Тэмцээний чансааг магнайлагч нартай учраа таарахдаа тэнцүүхэн тоглосон манай шатарчин ОУМ Б.Гүндаваа 5,5  ОУМ Ц.Батчулуун 5 онооны амжилтаар чансаагаа ахиулж  ФМ Г.Мөнхгал 3,5 ФМ А.Энхтуул 2,5 онооны амжилт тус тус  үзүүлэв.

GD Star Rating
loading...
Chess news: Түргэн болон блиц тоглолтын УАШТ болов, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Зочин says:

    bayr hurgie Erdene ene temtseend uneheer sain bailaa 2ulsiin avarga dariigar ni ayaya bayr hurgie

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: