loading...
Жүдо бөхийн залуучуудын Азийн АШТ энэ сарын 3-5-нд Ливаны нийслэл Бейрут хотноо явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 28 орны тамирчин хүч сорьжээ. Манайхан энэ тэмцээнд бүтэн багаараа оролцохоор төлөвлөж байсан ч зардал мөнгөний асуудлаас болоод залуу тамирчин Б.Тэмүүлэн өөрийн аав, дасгалжуулагч Ц.Баярсайхан болон шүүгч Энхбаатарын хамт оролцсон байна.
Түүний хүч сорьсон -100 кг-д найман тамирчин өрсөлдөхөд манай бөх хүрэл медаль хүртжээ. Тэрбээр эхлээд Ливаны бөхийг буулгаж авсан ч дараа нь Казахстаны бөхөд хожигджээ. Уг нь Тэмүүлэн юүко үнэлгээгээр тэргүүлж явсан ч цаг дуусахын өмнө вазари алдсан байна. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхийг хутгаж цэвэр ялсан байна. 19 настай тэрбээр энэ амжилтаараа спортын мастерын болзол хангажээ. Тэмүүлэн энэ жил Солонгост болсон залуучуудын олон улсын тэмцээнд түрүүлж, залуучуудын УАШТ-д аман хүзүүдсэн юм.
loading...



