Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Евро 2012 » Италийн хожлыг Кассаногийн хоёр гоол чимлээ

GD Star Rating
loading...

Италичууд Европын аваргын урьдчилсан шатны төгсгөлөө гайхалтай хийлээ. Тэд Хойд Ирландын шигшээг 3 : 0-ээр талбайдаа буулган авч 26 оноотой хэсгээ тэргүүлээ.

АС Миланд сайн формтой тоглож байгаа Антонио Кассано дубль хийсэн бол Ирландын Гарет Макаули авто-гоол хийж “тус болжээ”.  Кассано Евро 2012-н урьдчилсан шатанд Италийн оруулсан 15 гоолын 7-д нь ямар нэгэн байдлаар оролцжээ.

Уг тоглолтын дараа Ирландын шигшээ багийн дасгалжуулагч Нигел Вортингтон ажлаа  хүлээлгэн өгчээ. Тэрээр урьдчилсан шатны дараа халагдана гэдгээ мэдэгдэж байсан. Харамсалтай нь хэсэгтээ дөнгөж 9 оноотой 5-р байр эзэлсэн тааруу амжилттай шигшээ багийг орхиж байна.

Сери А-гийн шинэ улирал эхэлснээс хойш гайхалтай формтой байгаа Себастьян Жовинко Италийн гарааны бүрэлдэхүүнд эргэн ирлээ. Түүнтэй хамт Риккардо Монтоливо,  Андреа Пирло,  Маттиа Кассани гэсэн тоглогчид урд шугамыг хүчирхэгжүүлж байлаа.

Италичууд урьдчилсан шатны турш дунджаар 72 хувьтай бөмбөг эзэмшиж байсан бөгөөд энэ нь Испаний дараа орох (75) өндөр үзүүлэлт юм.

Мөн тэд 2006 оны 8 сараас хойш талбайдаа ялагдаагүй байгаа билээ.

10 сарын 11. Пескара. Стадион “Адриатико”.
Шүүгч – Матеу Лахос (Испания).

 ИТАЛИ – ХОЙД ИРЛАНД – 3:0 (1:0)
Кассано, 21 (1:0). Кассано, 53 (2:0). Макаули, 74-автогол (3:0).
 Итали  Хойд Ирланд
 Джанлуиджи Буффон (76)  Майк Тэйлор
 Джорджио Кьеллини  Ли Ходсон
 Даниэле Де Росси  Райан Макгиверн
 Антонио Кассано (56)  Гарет Макаули
 Федерико Бальдзаретти  Оливер Норвуд (73)
 Альберто Аквилани (68)  Кристофер Бейрд
 Андреа Бардзальи  Эндрю Литтл
 Маттиа Кассани  Стивен Дэвис
 Риккардо Монтоливо  Дэвид Хили (65)
 Себастьян Джовинко  Корри Эванс
 Андреа Пирло  Джонни Гормэн (77)
Сэлгээ
 Пабло Освальдо, 56  Уоррен Фини, 65
 Антонио Ночерино, 68  Конор Маклафлин, 73
 Морган Де Санктис, 76  Найал Макгин, 77

Шар хуудас

   

 

 

 С ХЭСЭГ

 

 #

  Багууд

 ТТ  Х  Т  Хж  +/- О
1   ИТАЛИЯ 10 8 2 0 20-2 26
2   ЭСТОНИЯ 10 5 1 4 15-14 16
3   СЕРБИЯ 10 4 3 3 13-12 15
4   СЛОВЕНИЯ 10 4 2 4 11-7 14
5   С.ИРЛАНДИЯ 10 2 3 5 9-13 9
6   ФАРЕРЫ 10 1 1 8 6-26 4

 

 

 

GD Star Rating
loading...
Италийн хожлыг Кассаногийн хоёр гоол чимлээ, 9.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. denzi XX club says:

    Cassano Miland Tom baguudtai toglolohooroo nus shig harin Shigsheedee bol gants hun ni ymdaa.Serie A giin togloltond Cassano Mash bur denduu sn togoldog bjiij UEFA Champions Legued yvahgui gdg ni Barcatai toglohod haragdsan.yharin 19nd boloh Avarguudiin ligiin Bate Borisovtoi hiih togloltond harj baidaa.

    GD Star Rating
    loading...
  2. Azzuro says:

    Yamar ch bagt unaltiin daraa sergen mandaltiin uy zaaval baih yum. Odoogiin baidlaar Germany, Spain, Holland 3 aimaar bgaa gehdee ed nar Italy tai taarahaas emeej bgaa bh. 90eed onii Roberto Baggio shig bagaa heregtei uyd avardag hun odoo garaad irvel Italy ch yum duulgah bag shu.

    GD Star Rating
    loading...
  3. MGL says:

    Italy football-n aguu guren shuu

    GD Star Rating
    loading...
  4. MGL says:

    anh 90 ond Roberto Baggio-n togloltiig uzeel football-d durtai bolson doo

    GD Star Rating
    loading...
  5. zoom says:

    Cерби нээрээ суга юмаа. хахаха ийм зөөлөн бүсээс гарч чаддаггүй заяагүй амьтад.

    GD Star Rating
    loading...
  6. bilguun says:

    italychuud bol zuudag nohoi shig ted neg zuuval hezee ch tavihgui yg l 2006 oniih shig

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: