Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » “Олимпийн цэнгэлдэх”-ийн төлөөх тэмцэл үргэлжилсээр

GD Star Rating
loading...

Лондоны олимпийн цэнгэлдэхийг эзэмших эрхийн асуудал дахин сөхөгдлөө. Премьер лигийн Уэст Хэм клубыг олимпийн дараа энэ цэнгэлдэхийг авах ёстой байсан ч хэлэлцээрийн үеэр маргаан гарсан учраас дахин асуудлыг сөхөж үзэхээр болжээ.

Их Британий спортын сайд Хью Робертсон өнгөрсөн мягмар гаригт Уэст Хэм болон Ньюхэм Консулын хооронд байгуулсан гэрээ хүчингүй болсон гэдгийг зарлалаа.
486 сая фунтын өртгөөр боссон энэ цэнгэлдэх 2012 оны олимпийн дараа аль нэг багийн эзэмшилд түрээсээр очих юм.
Өнгөрсөн 5 сард премьер лигээс мултарсан Уэст Хэм клуб цэнгэлдэхийг авахын тулд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байна.

Тэд энэ оны хоёр сард Олимпийн цэнгэлдэхийн төлөөх өрсөлдөөнд нэг хотын Тоттенхэм клубыг буулган авч албан ёсны эзэмшигчээр тодроод байсан юм. Гэвч өрсөлдөөнд ялагдсан Тоттенхэм, Льетон Орьент зэрэг багууд маргаан дэгдээж дахин санал асуулга явуулахыг шаардах болсон юм.

GD Star Rating
loading...
"Олимпийн цэнгэлдэх"-ийн төлөөх тэмцэл үргэлжилсээр, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: