loading...
Саяхан Турк улсад явагдсан шатар сонирхогчдын 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд ДМ С.Билгүүн бахдам амжилт гарган түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангиллыг ОУХМ Б.Ану тэргүүлсэн бөгөөд манай өсвөрийн шатарчид хоёулаа ФИДЕ-гийн Мастер цолны болзол биелүүлэв.
ФИДЕ-гийн далбаан дор зохиогдсон, 2000 хүртэлх чансаатны энэ тэмцээнд 20 шахам орны 60 гаруй шатарчид швейцарь оноолтоор 9 тавилд өрсөлджээ.
Тэмцээний шагналын сан нь 10000 евро байсан бөгөөд түрүүлсэн шатарчин 2000-гыг нь хүртжээ.
Дэлгэрэнгүйг http://wacc2011.tsf.org.tr/ -д үзнэ үү.
loading...




2ulang n tanihiim 2uland n bayr hurgey da
loading...