Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Туялзуур сэлэм » Э.Орхоны ялалт ба Италичуудын ноёрхол

GD Star Rating
loading...

Италийн Сицил арлын Катанья хотноо болж буй туялзуур сэлэмний ДАШТ-д оролцсон тамирчин тэмцээнээ үндсэндээ дуусгалаа.

Эхний өдөр явагдсан эрэгтэй хүнд сэлэмний төрөлд манай хоёр тамирчин хүчээ сорьж, түүхэн амжилт үзүүллээ. Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэлхийн аваргын дэвжээнээ 2 дахь удаагаа хүч сорьж байгаа манай шилдэг тамирчдын нэг Энхбаярын Баярбат урьдчилсан шатанд өрсөлдсөн Бермудын тамирчин Трэвис Стивенсийг 5:4-ийн харьцаатайгаар буулгаж аван, Монгол улсын туялзуур сэлэмний спортын түүхэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны ялалтын эзэн боллоо. Манай тамирчин хэсэгтээ Египт, Норвеги, Литва улсуудын тамирчдад 3:5-ын харьцаатайгаар ялагдсан бөгөөд Беларус, Финляндын тамирчдад хожигдсноор нийт 222 тамирчнаас 170-р байранд орсон байна. Харин энэ төрөлд хүч сорьсон манай шилдэг тамирчин, улсын аварга Батсуурийн Баттөмөр Литва, Киргызстан, Франц, Дани, Израйл болон Сальвадорын тамирчдад хожигдон тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрлийн тэмцээн дараагийн өдөр нь болсон бөгөөд энэ төрөлд ганцаар хүч үзсэн манай тамирчин Эрдэнэбаатарын Орхон Шри Ланка улсын тамирчин А.Сатарсингийг 5:4-ийн харьцаатайгаар буулгаж авснаар, эмэгтэйчүүдийн түүхэн дэх дэлхийн аваргаас авсан анхны ялалтын эзэн боллоо. Тэрээр хэсэгтээ Канадын нэрт тамирчин, Хамтын Нөхөрлөлийн Орнуудын тэмцээний хошой аварга Эйнсли Свитцертэй эн тэнцүү өрсөлдөж 4:5-ийн харьцаатайгаар харамсалтайгаар хожигдсон байна. Э.Орхон БНСУ, Казахстан, Бразил болон Финляндын тамирчдад хожигдсноор 155 тамирчнаас 142-р байрт оржээ. Тэрчлэн эмэгтэйчүүдийн илд сэлэмний төрөлд хүч үзсэн Юндэндоржийн Ариунзаяа Венесуэл,Израйл, Азербайжан, БНХАУ,  Вьетнам болон БНСУ-ын тамирчидтай нэг хэсэгт багтан хүч үзсэн ч харамсалтай нь ялалт авч чадсангүй.

Ийнхүү манай оронд хөгжөөд удаагүй байгаа, холбоо нь байгуулагдаад жил гаруйн нүүрийг үзэж буй туялзуур сэлэмний тамирчид ДАШТ-д амжилттай оролцон, анхны ялалтуудаа байгуулаад ирлээ.

Харин өчигдөр ДАШТ-ний эхний медалийн эзэд тодорсон юм. Талбайн эзэн италичууд энэ чухал тэмцээнд одтой байна. Одоогоор хоёр багц медалийн эзэд тодроод байна. Эрэгтэй илд сэлэмний төрөлд Италийн тамирчин Алдо Монтано бүх өрсөлдөгчдөө төвөггүй ялсаар аварга боллоо. Түүнтэй шигшээ тоглолтонд таарсан олимпийн аварга Германы Николас Лимбак тун ойрхон үзсэн юм. 2004 оны олимпийн аварга Алдо Монтано анх удаагаа дэлхийн аварга болж буй нь энэ. Түүний өвөө нь мөн илд сэлэмний тамирчин байсан бөгөөд олимпийн хошой мөнгөн медальтан байсан байна. Италийн Луйжи Тарантино, БНСУ-ын Бон Гил Гу нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хамгийн их сонирхол татаж байсан төрөл эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний тэмцээн мөн өчигдөр явагдлаа. Энэ төрөлд Италийн домогт сэлэмчин, олимпийн таван удаагийн аварга Валентина Веццали түрүүлж, дэлхийн аваргын 13 дахь алтан медалиа хүртлээ. Түүнд хамгийн хүчтэй эсэргүүцэл үзүүлж магадгүй гэж байсан Солонгосын “гайхамшиг” Нам Хьюн Хи хагас шигшээд мөн Италийн Элиза ди Франчискад ялагдсан юм. Ийнхүү хоёр итали бүсгүй шигшээд үлдсэн юм. Энэ тэмцээнд шуугиан тарьсан АНУ-ын 17 настай Ли Кифер, БНСУ-ын тамирчин, олимпийн мөнгөн медальт Нам Хьюн Хи нар хүрэл медаль хүртлээ.

GD Star Rating
loading...
Э.Орхоны ялалт ба Италичуудын ноёрхол, 9.6 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. argiun says:

    ene chini minii hz bhgui yudaaaaaaaaaa erdenebaatariin orhon chin minii naiz bhgui yudaaaaaaaaaaaa aaaaaaaaa minii nz lag shuuuuuuuuuu

    GD Star Rating
    loading...
  2. Solo says:

    Orkhoon baharhaj bna shuu chamaar. Tsaashdaa ulam ih amjilttai tulaldaarai unjiii

    GD Star Rating
    loading...
  3. mongol says:

    yamar sonin sanaand oromgui dabgui okay goj mundag baharhamaar bayarlamaar etgeed shine orilmoor duulmaar ineemeer bayasmaar medee be.estoi bayarlaj bn.unengeesee .chi z utgegehgui l dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: