Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Харүмафүжи хуримаа хийв

GD Star Rating
loading...

Мэргэжлийн сүмогийн озэки Харүмафүжи Д.Бямбадорж энэ сарын 10-нд Токио хотын нэгэн зочид буудалд хуримын ёслолоо хийлээ. Хуримын ёслолд сүмогийн холбооны ерөнхийлөгч Ханарэгома ояката, ёкозүна Хакүхо, озэки Барүто, Котоошюү тэргүүтэй 900 орчим хүн оролцсон байна. Монголоос залуу хосын гэр бүл, найз нөхөд зэрэг 30 гаруй хүн очсон байлаа.

Харүмафүжи гэргий М.Баттуултайгаа 2010 оны есдүгээр сарын 28-нд гэр бүлээ батлуулсан бөгөөд хуримаа хавар хийхээр төлөвлөж байсан ч найрааны хэрэг гарч холбооноос баяр ёслолын ажиллагаанд бөхчүүдийг оролцохгүй байх шийдвэр гаргаснаар хойшлуулаад байсан юм. Залуу хос Б.Нямжаргал хэмээх охинтой болоод байгаа.

Арслангийн хуримыг сурвалжлахаар ирсэн сэтгүүлчдэд Харүмафүжи гэр бүлтэй болсных эхнэрийнхээ хайр халамж, багшийнхаа сургаалиар ёкозүна цол авахын төлөө зүтгэнэ гэж тангарагласан бол М.Баттуул түүнийг хайраар дутаахгүйгээ амалсан байна. Хуримын ёслолд оролцсон Хакүхо Би хуримаа хийгээд улам хүчтэй болсон гэж боддог. Харүмафүжи ч удахгүй ёкозүна болох байх” гэж ярьжээ.

GD Star Rating
loading...
Харүмафүжи хуримаа хийв, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: