loading...
Хүний авьяас билэгт хязгаар үгүй. Олон төрөлтийн шигшээ тэмцээнд шалгарсан 24 бүсгүйн ширүүн өрсөлдөөн үүний нэгэн тод гэрч боллоо. Дамжуурга, харайлт, өндөр нам савлуур, чөлөөт хөдөлгөөний төрөлд дээд үнэлгээ авахын төлөө нөөц чадавхаа дайчлан өрсөлдсөн тамирчдаас америк, орос, хятад, румын охид аргагүй л онцгойрч харагдав. Оросын алдартай школ өдгөө дэлхий нийтээр тархсанаар харь орны тамирчид хосгүй амжилт гаргах болсон юм. Сүүлийн үед олимп, дэлхийн аваргын тэргүүн байрыг хадгалж чадахаа больсон “ах нар” залуу үеэ тордон, залгамж халаагаа бэлтгэхийг урьтал болгож буй. Тэдний итгэлийг хүлээсэн, Сингапурын олимпийн манлай В.Комова үнэмлэхүй аваргаар тодрох гимнастикчаар зүй ёсоор нэрлэгдэж байлаа.
Урьдчилсан шатанд тэрбээр өрсөлдөгч америкаас 0,125 оноогоор илүүрхсэн юм. 16 настай охин шигшээд ч гэсэн энэ хэвээр тэмцээнийг үргэлжлүүлсэн. Дамжуурга болон савлуурт өндөр оноо хвч, гурван хэрэглэлийн дараах байдлаар тэргүүн байраа хадгалж байв. Чөлөөт хөдөлгөөн орос, америкчуудын хэн нь түрүүлэхийг шийдвэрлэсэн. Хойд хөршийн ихэнх мэргэжилтэн Уиберийн гаргасан алдааг шүүгчид уучилсан гэсэн гомдол гаргаад байгаа. Комова ч урьдчилсан тэмцээнд үзүүлснээсээ дутуугүй сайхан тоглолтыг чөлөөт хөдөлгөөнд гүйцэтгэсэн нь үнэн. Ийнхүү тэрбээр 0,033 онооны дутуугаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Сонгодог төрлүүдийн нэг спортын гимнастикийн үнэмлэхүй аваргаар (эмэгтэйчүүдээс) 23 тамирчин дэлхийн, 13 бүсгүй олимпийн аваргын титэм хүртсэн түүхтэй. Эдгээрээс олимп, дэлхийн аль алинд нь олон төрөлтийн аварга болсон гимнастикчид бол ЗХУ-ын Людмила Турищева, Украины Лилия Подкаева нар. Светлана Хоркина ДАШТ-ий үнэмлэхүй аваргаар гурвантаа тодорсон ч олимпод олон төрөлтөөр манлайлж чадаагүй юм. БНХАУ-ын гимнастикчдаас ч дээрх төрөлд аварга төрөөгүй л байна.
Тамирчид Харайлт Савлуур Дамжуурга Чөл/хөд Дүн
1.Жордин Уибер (АНУ) 15,716 13,600 15,266 14,800 59,382
2.Виктория Комова (ОХУ) 14,933 15,400 14,683 14,333 59,349
3.Яо Зинь Нань (БНХАУ) 14,966 14,933 13,933 14,766 58,598
4.Александра Рэйсман (АНУ) 15,233 12,900 14,525 14,900 57,588
5.Хуан Цю Шуан (БНХАУ) 14,733 14,966 13,633 14,100 57,432
6.Ана Порграс (Румын) 14,100 14,133 15,100 13,966 57,299
7.Ксения Афанасьева (ОХУ) 14,466 14,200 13,400 14,666 56,732
8.Лорен Мичелл (Австрали) 14,600 13,133 13,933 15,033 56,699
loading...




ene niitleliig bichsen nuhur oros yum bxdaa ”ax nar” gj ireel doli shaaj gene. Neg l ix oros axtai xvmvvs..
loading...
Nuguu orosuud ni manaihiig bainga doosh ni hiine. Odoo orosod chukcha-giin onigoo baihaa boliod mongolchuudiig onigoo moodond oroj baigaa gesen.
Orosuud ertneed mongolchuudiig buduuleg zerleg, malchid gej uzdeg muuhai ulsuud
Hyatadaas doloon dordoo, tegtel manaihan uchraa medehgui oros ah nar geed shaagaad baidag yum
loading...
монголд одоо оросуудыг дооошоо хийдэг хятадуудыг дэмждэг хужаагийн шээснүүд олон болж дээ хөөрхий.
loading...
oros ch bai xyatad ch bai xoeulaa mongoliig xuvaagaad avchixsan shuu dee. odoo uldsen ar xalxiin nutagt sanaarxaj baigaa shuu mongolchuudaa. xoeulaa zugeer l sda baixgui you
loading...